Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Н» үсгээр эхэлсэн 66 нэр томьёо.

нийтийн тээвэр
эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, таксийн үйлчилгээ
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.11
нийтийн хэрэглээний
аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж хуваарилсан радио давтамжийн зурвас
Радио долгионы тухай хууль, 1999 он, 6.3
нийтийн хэрэгцээний мэдээ
хүн амын өргөн хэрэгцээнд зориулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээн зарлаж байгаа ус цаг уур, орчны мэдээ
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, 1997 он, 3.1.5
нийтлэг осол
байгалийн онцгой аюул, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөлөг онгоц, түүний ачаанд учирсан аюул
Далай ашиглах тухай хууль, 1999 он, 4.1.6
нийтэд санал болгох
үнэт цаас гаргагчаас үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50-иас дээш тооны этгээдэд санал болгож худалдахаа мэдэгдэх
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.13
нийтээр тэмдэглэх баярын өдөр
улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, 2003 он, 3.1.1
нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр
түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, 2003 он, 3.1.2
нислэг
агаараас хүнд агаарын хөлгийн хувьд хөөрөх зорилгоор зогсоолоос хөдлөхөөс эхлэн газарт эргэн бууж хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх; агаараас хөнгөн агаарын хөлгийн хувьд газрын гадаргуугаас хөөрөхөөс эхлэн газардах хүртэлх үйл ажиллагаа
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.12
нислэгийн МАХ-ын тоо
агаарын бодит хурдыг дууны хурдад харьцуулсан харьцаа
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.14
нислэгт тэнцэх чадвар
агаарын хөлөг, түүний эд ангиуд нь тэдгээрт тавих аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэж байгаа байдал
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.15
нисэх баг
нислэгийн хугацаанд агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангах хариуцлага хүлээсэн, хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэхтэй агаарын хөлгийн багийн гишүүд
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.25
нисэх буудал
аэродром, агаарын тээврийн үйлчилгээний барилга, байгууламжийн цогцолбор
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.18
нисэхийн бичиг баримт
энэ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу нисэхэд хамаарах үйл ажиллагаа (хуулийн этгээд, аэродром, агаарын хөлөг, түүнд хамаарах бүтээгдэхүүн болон тэдгээрийн үйлдвэрлэл, нисэхэд холбоотой бусад үйлчилгээ)-нд иргэний нисэхийн ерөнхий газраас олгосон гэрчилгээ, үнэмлэх, зөвшөөрөл болон бусад бичиг баримт
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.19
ноёрхогч
давамгай байдлаа хууль бусаар ашиглах, өрсөлдөгчөө зах зээлд ороход саад учруулах, өрсөлдөөнийг болон хэрэглэгчийг хясан боогдуулахыг ноёрхох үйл ажиллагаанд тооцож, ийм төрлийн үйл ажиллагаа явуулсан этгээд
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 5.2
нормт хангалтын зүйлс
цэрэг, цагдаагийн албан хаагч нэг бүрд тогтоосон хүнс, эм, ороох, боох материал, бусад зүйл
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль, 2002 он, 3.1.7
нотариатч
нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэн
Нотариатын тухай хууль, 1998 он, 4.2
нотариатчийн үүрэг гүйцэтгэгч
нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хавсран эрхэлж байгаа сумын засаг даргын тамгын газрын дарга болон нотариатын үйл ажиллагаа эрхэлж байгаа хилийн чанад дахь монгол улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар
Нотариатын тухай хууль, 1998 он, 4.3
нотлох баримт
гэмт хэргийн нөхцөл байдлын талаар энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээлэл
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 79.1
ноу-хау
үйлдвэрлэл, удирдлага, худалдаа, санхүүгийн үнэ цэнэ бүхий бөгөөд хуулиар эрхийн хамгаалалт хийгдээгүй, нууцлагдсан, эзэмшиж ашиглахад тодорхой мэргэшил шаардагдах аливаа мэдлэг, туршлага
Технологи дамжуулах тухай хууль, 1998 он, 3.1.4
нөөцөд авсан талбай
лицензийн бүртгэлийг цэгцлэх, лиценз эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг шийдвэрлэх энэ 2 тохиолдолд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүний шийдвэрээр тодорхой талбайг 3 хүртэл жилийн хугацаагаар нөөцөд авч болно.
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.11