Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«З» үсгээр эхэлсэн 46 нэр томьёо.
зурмаг
ТЗ-ын байгууллага, түүний салбар, нэгж болон салбар зам эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжийн тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний технологийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангасан нэгдсэн график /зурмаг/-аар зохицуулна. Зурмагийг ТЗ-ын байгууллагын дарга батална.
төмөр замын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл
зүй ёсны монополь
тухайн бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал, хамгийн бага байх зах зээлд дангаараа үйл ажиллагаа явуулж байгаа этгээд
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 5.3
зэвсэгт хүчин
МУ-ын зэвсэгт хүчин нь улс орныг зэвсгийн хүчээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллагын тогтолцоо мөн. Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалахявдал мөн.
зэвсэгт хүчний тухай хуулийн 3 дугаар зүйл
зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн
зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь цэргийн албан хаагч болон цэргийн анги, байгууллагад гэрээгээр ажиллагсадаас бүрдэнэ.
зэвсэгт хүчний тухай хуулийн 8 дугаар зүйл
зэвсэгт хүчний зохион байгуулалт
Зэвсэгт хүчин нь Жанжин штаб, төрлийн цэргийн штабууд, төрөл, мэргэжлийн цэргийн болон ар тал, техникийн нэгдэл, ангиуд, цэргийн сургууль, сургалт-эрдэм шинжилгээ, соёл, урлаг, эмнэлэг, хэвлэл, мэдээлэл, аж ахуй, үйлчилгээний байгууллагатай байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд нь тайван цагт бүрэн, хураангуй, нэн хураангуй зохион байгуулалттай байж болно.
зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйл
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн байршил
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн байршлыг ЗГ тогтооно.
зэвсэгт хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйл