Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«З» үсгээр эхэлсэн 46 нэр томьёо.
захидал харилцаа нууц
захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйл
Хувь хүний нууцын тухай хууль, 1995 он, 2.1
захиргаа
бнмау-ын төрийн гүйцэтгэн захирамжлах дээд, төв болон орон нутгийн байгууллага
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, 1992 он, 5.3
захиргааны акт
нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан бусад арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүй/-г; энэ хуулиар3 захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэр
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.4
захиргааны албан тушаалтан
энэ хуулийн 3.1.1-д заасан байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд захирамжлах, зохион байгуулах бүрэн эрхийг бие даан хэрэгжүүлдэг төрийн жинхэнэ албан хаагч, түүнчлэн нийтийн эрх зүйн холбогдолтой асуудлаар бусдыг захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн бус албан тушаалтан
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.2
захиргааны байгууллага
нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллага
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.1
захиргааны зөрчил
монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй
Захиргааны хариуцлагын тухай хууль, 1992 он, 3 дугаар зүйл
зогсоол
зорчигчдыг буулгах, суулгах, ачааг ачих, буулгахад зориулагдсан гэрэлтүүлэг, аврах хэрэгсэл зэргээр бүрэн хангагдсан эрэг дээрх байгууламж
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.11
зорилтын санал
төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой (хөрөнгийн 51 буюу түүнээс дээш хувьтай) хуулийн этгээдийн ирэх 3 жилийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.12
зориулалтын хүнс
хүний эрхэлж байгаа хөдөлмөр, бие махбодийн онцлогт тохируулан, эсхүл эмчилгээний зориулалтаар тусгайлан бэлтгэсэн хүнс
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.5
зохиогч
бүтээл туурвисан этгээд
Зохиогчийн эрхийн тухай хууль, 1993 он, 4.1
зохион байгуулагч
гэмт хэрэг үйлдэхийг гардан зохион байгуулсан буюу удирдсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж удирдсан этгээд
Эрүүгийн хууль, 2002 он, 35.3
зохицуулах хороо
Даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан санхүүгийн байгууллага
Даатгалын хууль, 2004 он, 12.1
зөвлөх
зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд, хувь хүн
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.22
зөвлөх үйлчилгээ
зөвлөх хуулийн этгээд, зөвлөх хувь хүн, нийлүүлэгч, гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх чиглэлээр сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, бусдын ажилд хяналт тавих зэрэг мэргэжлийн үйлчилгээ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.18
зөвшөөрөгдөх эрсдэл
амьтан, ургамал, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн эрсдэлийн түвшин
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.5
зөрчиж гүйцэтгэх
гүйцэтгэгч нь бусад оролцогч мэдээгүй, өөрөөр хэлбэл, түүнтэй тохиролцоогүй гэмт хэрэг үйлдэх
Эрүүгийн хууль, 2002 он, 38.1
зөрчил гаргасан агаарын хөлөг
монгол улсын агаарын зайд нислэг үйлдэх болон улсын хилийг агаарын хаалгаар нэвтрэн өнгөрөх журмыг зөрчсөн, түүнчлэн эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүй улсын хил нэвтэрсэн агаарын хөлөг
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 24.5
зураг зүй
газрын гадаргын дүрс, байгаль, түүний зүй тогтол, нийгмийн үзэгдэл, юмсын хоорондын харилцаа хамаарал, учир шалтгааныг шинжлэн дүгнэж, тэдгээрийн цаашдын хувьсал, өөрчлөлтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг харуулсан тодорхой зориулалт, тусгаг, масштаб бүхий газрын зураг, атласыг тоон болон дүрслэлийн аргаар зохиож хэвлэх үйл ажиллагаа
Геодези, зураг зүйн тухай хууль, 1997 он, 3.1.2
зураг төсөл
барилга байгууламжийг барих, засварлах, өргөтгөл, шинэтгэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгаа, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн баримт бичиг
Барилгын тухай хууль, 1998 он, 3.1.1
зурагжуулах
төрөл бүрийн масштабтай байр зүйн болон бусад зургаар эх дэлхийн тодорхой хэсгийг дүрслэх цогцолбор үйл ажиллагаа
Геодези, зураг зүйн тухай хууль, 1997 он, 3.1.4