Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«З» үсгээр эхэлсэн 46 нэр томьёо.
заавал хийх дархлаажуулалт
дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалт
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.2
Заавар
Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга хэлбэр, зохион байгуулалт, дэс дарааллыг нарийвчлан заасан баримт бичиг
MNS 5140 : 2002
зааглах цэг
үйлчлэгч, хэрэглэгчийн шугам, сүлжээ хоорондоо харилцан холбогдох цэг
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.7
зайлшгүй шаардлагатай эм болон эмнэлгийн хэрэгслийн жагсаалт
хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн хүрээнд оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд эн тэргүүн хэрэглэхээр төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эмийн нэрс
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.7
замын байгууламж
модон ба төмөр, төмөр бетон, чулуун бусад гүүр, тавилан, гүүрэн гарц, усны хоолой, авто замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, хонгил, ус зайлуулах шуудуу, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламж
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.4
замын хөвөө
зорчих хэсгийн хоёр хажуугийн зурвас газар
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.3
замын хөдөлгөөн
нийтийн хэрэгцээний зам ашиглан ачаа ба зорчигчдыг тээврийн хэрэгслээр шилжүүлэн зөөх, явганаар болон дугуй, ердийн хөсгөөр зорчих үйл ажиллагаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.2
замын хөдөлгөөнд оролцогчид
замын хөдөлгөөнд явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож буюу тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүмүүс
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.7
замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос учирч болох хохирлыг багасгахад чиглэгдсэн үйл ажиллагаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.8
зар сурталчилгаа
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээлэл
Зар сурталчилгааны тухай хууль, 2002 он, 3.1.1
зар сурталчилгаа бүтээгч
захиалагчаас өгсөн захиалгын дагуу зар сурталчилгааг нийтэд түгээхээр бэлтгэсэн этгээд
Зар сурталчилгааны тухай хууль, 2002 он, 3.1.3
зар сурталчилгаа захиалагч
өөрийгээ, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээд
Зар сурталчилгааны тухай хууль, 2002 он, 3.1.2
зар сурталчилгаа түгээгч
мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээд
Зар сурталчилгааны тухай хууль, 2002 он, 3.1.4
зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөл
Нөхөрлөлийн тухай хууль, 1995 он, 27.1
зарласан боловч гаргаагүй хувьцаа
компани өөрийн хувьцааг худалдан авах буюу эргүүлж авсан хувьцаа
Компанийн тухай хууль, 1999 он, 34.5
зарласан хувьцаа
компаниас гаргах энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтоох
Компанийн тухай хууль, 1999 он, 34.1
зах зээл
тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт бодитой явагдаж байгаа нутаг дэвсгэр
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 4.1.2
захиалагч
аж ахуйн нэгж, байгууллагад аудит хийлгэх тухай шийдвэр гаргах эрх бүхий төрийн захиргааны болон хууль, хяналт, санхүү, татвар, банк, гаалийн байгууллага
Аудитын тухай хууль, 1997 он, 3.8
захиалагч
гэмт хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлсөн этгээд
Эрүүгийн хууль, 2002 он, 35.2
захидал
тодорхой этгээдэд хаягласан 500 граммаас илүүгүй жинтэй, дугтуйлсан болон дугтуйлаагүй шуудангийн илгээмж
Шуудангийн тухай хууль, 2003 он, 3.1.1