Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Д» үсгээр эхэлсэн 55 нэр томьёо.

дилерийн үйл ажиллагаа
үнэт цаасны зах зээл дээр ашиг олох зорилгоор үнэт цаасыг өөрийн хөрөнгөөр худалдан авах, худалдах, арилжих ажиллагаа
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.11
дипломат ажилтан
монгол улсын дипломат албан тушаалд томилогдож, дипломат ажилтны тангараг өргөсөн монгол улсын иргэн
Дипломат албаны тухай хууль, 2000 он, 9.1.1
дипломат алба
монгол улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд монгол улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагаа
Дипломат албаны тухай хууль, 2000 он, 3.1
докторант
их сургууль, дээд сургууль, коллежийн докторын шатлалд суралцагч
Дээд боловсролын тухай хууль, 2002 он, 15.1
донор
бусдын эрүүл мэнд, амь насыг аврахад зориулан өөрийн биеийн эд эрхтэн, цусыг сайн дураараа өгөгч болон зарим эд эрхтэнг нь шилжүүлэн суулгах зорилгоор авч болох цогцос
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.12
дотоод мэдээлэл
үнэт цаасны ханшид нөлөөлж болох, үнэт цаасны арилжаанд оролцоход давуу тал олгох, хорооноос дотоод мэдээлэл гэж тогтоосон нийтэд тараагдаагүй мэдээлэл
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.15
дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө
улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийлэл
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.12
дулаан дамжуулах сүлжээ
эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмж
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.2
дулаан түгээх сүлжээ
дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмж
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.3
дундын суутгал
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас жилийн дундуур иргэдэд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах болон хуульд заасан бусад орлогод уг орлогыг олгож буй этгээд нь татварын хууль тогтоомжид заасны дагуу татварыг нь ногдуулан суутган авч төсөвт шилжүүлэх
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.13
дурсгалт газар
байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, 1994 он, 22 дугаар зүйл
дууриамал эм
эрх бүхий үйлдвэрийн эмийн сав, боодол, шошгыг ашиглаж хийсэн буюу тэдгээрийг адилтган хийж савласан эм
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.11
дэнчин
гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгө
Иргэний хууль, 2002 он, 233.1
дээд зэрэглэлийн зочид буудал
зочид буудлын цогц үйлчилгээний жишиг шаардлагын 3 ба түүнээс дээш од бүхий зэрэглэлийг хангасан үйлчилгээний байгууллага
Аялал жуучлалын тухай хууль, 2000 он, 3.1.8
дээд шатны прокурор
улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэлийн, дагнасан болон дүүргийн прокурор, сум, сум дундын ахлах прокурор
Прокурорын тухай хууль, 2002 он, 5.2