Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«Д» үсгээр эхэлсэн 55 нэр томьёо.
даатгагч
даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компани
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.2
даатгагч
монгол улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.2
даатгалын ангилал, төрөл, хэлбэр
Даатгалыг урт хугацааны болон ердийн гэж 2 ангилна. Даатгал нь сайн дурын ба заавал гэсэн төрөлтэй байна.Заавал даатгах даатгалын хэлбэрийг хуулиар, сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйл
даатгалын багц дүрэм
эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах зорилгоор гаргаж буй дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлага
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.7
даатгалын гэрээ
даатгагчаас даатгуулагч болон эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээ
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.1
даатгалын зуучлагч
даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээд
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.3
даатгалын мэргэжлийн оролцогч
даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгч
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.1
даатгалын нөхөн төлбөр
гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгө
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.6
даатгалын тохиолдол
даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.4
даатгалын төлөөлөгч
даатгагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий даатгагчийн томилсон буюу эрх олгосон этгээд
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.2
даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
МУ-ын компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани, гадаад улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан компани нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу тусгай зөвшөөрлийг олгоно.
даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл
даатгалын хохирол үнэлэгч
даатгагч болон даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах эрх бүхий этгээд
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.4
даатгалын хугацаа
энэ хуульд заасан болон даатгалын гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.7
даатгалын хураамж
даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөр
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.5
даатгуулагч
хууль болон гэрээний үндсэн дээр даатгагчид шимтгэл тогтмол төлж, эрүүл мэндээ хамгаалах, учирч болох эрсдэлийн зардлыг нөхөн төлүүлэхээр даатгуулсан иргэн
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.3
даатгуулагч
өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.3
давамгайлах байдалтай
зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байх
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 5.1
давамгайлах огноо
мэдүүлгийнхээ анхдагч огнооноос өмнө аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай парисын конвенцийн гишүүн аль нэг оронд уг шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг мэдүүлж бүртгүүлсэн мэдүүлгийн он, сар, өдөр
Патентийн тухай хууль, 1993 он, 3.8
давамгайлах огноо
барааны тэмдгийг парисын конвенцийн гишүүн болон дэлхийн худалдааны байгууллагын гишүүн аль нэг оронд бүртгүүлэхээр өгсөн, эсхүл уг конвенцийн 4 дүгээр зүйлд заасны дагуу давуу эрх авахыг хүссэн он, сар, өдөр
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.14
давж заалдах шатны шүүх
эрүүгийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх аймаг, нийслэлийн шүүх
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.17