Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Г» үсгээр эхэлсэн 122 нэр томьёо.

гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ
гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун, хүмүүжлийн болон зохион байгуулалтын шинж чанартай нийтлэг арга хэмжээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, 1997 он, 6.2
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн арга хэмжээ
тодорхой этгээд гэмт хэрэг үйлдэхээс болон давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, 1997 он, 6.4
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ
тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн арга хэмжээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, 1997 он, 6.3
гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн
зэвсэг, хэрэгслийг хайж олсон, шинээр хийсэн, төхөөрч тохируулсан, хамтран оролцогчийг сонгож авсан, гэмт хэрэг үйлдэх талаар үгсэж тохиролцсон, түүнчлэн гэмт хэрэг үйлдэх бусад нөхцөл, боломжийг санаатай бүрдүүлсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 31.1
гэмт хэрэг үйлдэхээр завдсан
гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй
Эрүүгийн хууль, 2002 он, 32.1
гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн
гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 26.3
гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн
гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 16.2
гэмт хэрэгт хамаарагсад
нуун далдлагч, үл мэдээлэгч
Эрүүгийн хууль, 2002 он, 39.1
гэмт хэрэгт хамтран оролцогч
захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигч
Эрүүгийн хууль, 2002 он, 35.1
гэр бүл
гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд
Гэр бүлийн тухай хууль, 1999 он, 3.1.2
гэр бүлийн гишүүн
гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүн
Гэр бүлийн тухай хууль, 1999 он, 3.1.4
гэр бүлийн гишүүн
эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.11-д заасан хүмүүс
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль, 1998 он, 3.1.3
гэр бүлийн гишүүн
сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эхнэр, нөхөр, тэдэнтэй хамт амьдарч байгаа эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрөл, садангийн хүн
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.11
гэр бүлийн нууц
бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээлэл
Хувь хүний нууцын тухай хууль, 1995 он, 2.4
гэр бүлийн хүчирхийлэл
гэр бүлийн хүрээнд энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан аль нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүй
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.1
гэрлэгчид
гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэр
Гэр бүлийн тухай хууль, 1999 он, 3.1.3
гэрээ байгуулах санал
нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийлэл
Иргэний хууль, 2002 он, 195.1
гэрээ байгуулах эрх олгох
тендер шалгаруулалтад шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах болсныг түүнд бичгээр мэдэгдсэн захиалагчийн шийдвэр
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.21
гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн
бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүргээ биелүүлээгүй
Иргэний хууль, 2002 он, 196.2
гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой биет байдлын доголдолгүй ажлын үр дүн
хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол
Иргэний хууль, 2002 он, 353.3