Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«Г» үсгээр эхэлсэн 122 нэр томьёо.
гал түймэр унтраах ажлын зохион байгуулалт
хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгалийн баялагийг гал түймрийн аюулаас авран хамгаалах, гал түймрийг унтраах арга ажиллагаа
Галын аюулгүй байдлын тухай хууль, 1999 он, 23.1
гал унтраах удирдагч
гал түймэр гарсан анхны дуудлагаар гал унтраах нэгжийг удирдаж ирсэн, гал унтраах ажлыг газар дээр нь удирдан зохион байгуулах галын байгууллагын алба хаагч
Галын аюулгүй байдлын тухай хууль, 1999 он, 3.1.3
галт зэвсэг
дарьны шаталтын хийн даралтаар сумны хошуу буюу үрлийг гол төмрөөс их хурдтай гаргаснаар сумны хошуу нь хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах, ан агнах, бусад зүйлийг хөнөөх чадвар бүхий хэрэгсэл
Галт зэвсгийн тухай хууль, 2001 он, 3.1.1
галт зэвсэг хэрэглэх
хорих байрны ажилтан болон хоригдсон этгээд, бусад хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулахаар довтолсон, ажилтаны зэвсгийг булаахаар довтолсон, барилга байгууламж, тээврийн хэрэгслийг эзлэхээр бүлэглэн довтолсон, барилга байгууламж, тээврийн хэрэгслийг чөлөөлөх, тэдгээр этгээдийг баривчлах, оргохоор завдсан зэрэг тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 41 дүгээр зүйл
галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх
хорих байрны хамгаалалтын болон дэг журам сахиулах үүрэг бүхий ажилтан энэ хууль, бусад хууль тогтоомжид заасан тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэж болно.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 37 дугаар зүйл
галын аюулгүй байдал
учирч болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон төр, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалсан байдал
Галын аюулгүй байдлын тухай хууль, 1999 он, 3.1.4
галын аюултай бүтээгдэхүүн
галын аюулын ангилал, зэрэглэлийн дагуу гал асаах эх үүсвэрээс дөллөж авалцан асах буюу уугиж асах бүтээгдэхүүн
Галын аюулгүй байдлын тухай хууль, 1999 он, 21.1
гамшгаас хамгаалах
гамшгийн аюулаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, эдгээр үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээ
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.1
гамшгаас хамгаалах дайчилгаа
гамшгийн үед аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулах, шаардлагатай объект, барилга байгууламж, газар нутгийг ашиглах үйл ажиллагаа
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.8
гамшгийн голомт
гамшгийн улмаас хязгаарлалт тогтоон аврах, хор уршгийг арилгах ажил явагдаж байгаа нутаг дэвсгэр
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.11
гамшгийн нөөц
улс, аймаг, нийслэл болон бүх шатны гамшгаас хамгаалах алба, тэдгээрийн штаб, аврах анги, отряд, салбар, нэгж, мэргэжлийн анги дахь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгахад зориулагдсан, байнга нөхөн сэлбэгдэж байдаг хүнс, хувцас, бусад материал, техник, багаж хэрэгсэл, мөнгөн хөрөнгө зэрэг
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.7
гамшгийн тухай зарлан мэдээлэл
хүн амд гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.12
гамшгийн хор уршиг
гамшгийн улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон, мал, амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, хүрээлэн байгаа орчин бохирдсон зэргээс улс, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллага, хүн амд учирсан нийт хохирол
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.10
гамшгийн эмзэг байдал
гамшгийн болзошгүй аюулд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин өртөгдөх зэрэг
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.6
гамшгийн эрсдэл
гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлал
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.5
гамшиг
аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой томоохон осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учрах
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.2
гар буу
100 метр хүртлэх зайд хөнөөх чадалтай, 20 сантиметр хүртлэх урт гол төмөртэй галт зэвсэг
Галт зэвсгийн тухай хууль, 2001 он, 3.1.3
гарц боомт
далай ашиглах үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн түрээсэлсэн далайн боомтын зогсоол
Далай ашиглах тухай хууль, 1999 он, 4.1.3
гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл
тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/
Иргэний хууль, 2002 он, 11.1
генийн сан
малын удмын санг хамгаалах буюу үржилд ашиглах зорилгоор нөөцлөн хадгалж байгаа үр, хөврөл үр
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.10