Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Г» үсгээр эхэлсэн 122 нэр томьёо.

гадаад тагнуулын ажил
монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий тагнуулын мэдээ баримт, сэлт олох ажиллагаа
Тагнуулын байгууллагын тухай хууль, 1999 он, 3.1.1
гадаадад хувийн хэргээр зорчих
төрийн болон засаг захиргааны нэгж, хот, тосгоны өөрөө удирдах байгууллага, улсын их хуралд суудал бүхий нам, төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг засгийн газрын шийдвэр, түүнчлэн гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж байгаа байгууллагын ажлаар явахаас бусад
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль, 1993 он, 3.1
гадаадын бараа
энэ зүйлийн 1 дэх хэсгийн 17-д зааснаас бусад бараа
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.18
гадаадын зохицуулах байгууллага
даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий гадаад улсын байгууллага
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.10
гадаадын зээл
олон улсын байгууллага, хандивлагч орноос засгийн газрын шугамаар монгол улсад олгож байгаа, эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгийн эх үүсвэр
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль, 2003 он, 3.1.1
гадаадын иргэн
гадаад улсын харьяат мөн болохыг гэрчилсэн хууль ёсны нотолгоотой хүн
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, 1993 он, 3 дугаар зүйл
гадаадын мэргэжлийн оролцогч
гадаад улсад үүсгэн байгуулагдаж, үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй даатгалын төлөөлөгч, зуучлагч, хохирол үнэлэгч
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.6
гадаадын тусламж
олон улсын байгууллага, хандивлагч орноос засгийн газрын шугамаар эргэн төлөгдөх нөхцөлгүй, хүмүүнлэгийн болон буцалтгүй, техник туслалцааны хэлбэрээр монгол улсад олгож буй хөрөнгийн эх үүсвэр
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль, 2003 он, 3.1.2
гадаадын хөрөнгө оруулагч
монгол улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн /монгол улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаадад байнга оршин суудаг монгол улсын иргэн/
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 1993 он, 3.2
гадаадын хөрөнгө оруулалт
монгол улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн нэгж байгуулах, эсхүл монголын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчаас монгол улсад оруулж буй эд хөрөнгийн болон оюуны үнэт зүйлс
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 1993 он, 3.1
гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж
монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, өөрийн хөрөнгийн 25-аас доошгүй хувь нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж ахуйн нэгж
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 1993 он, 11.1
гадаадын цэргийн хүчин
орон тооны бие бүрэлдэхүүн, зэвсэг, байлдааны болон тусгай зориулалтын техник хэрэгслээр хангагдсан нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын бусад байгууллага, гадаад улсын зэвсэгт хүчний харьяалал бүхий цэргийн зохион байгуулалттай бүлэг, салбар, анги, нэгтгэл, байгууллага
Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, 1998 он, 3.1
гадаадын цэргийн хүчнийг байрлуулах
энэ хууль, монгол улсын олон улсын гэрээний дагуу монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүчнийг оруулан байрлуулж, тодорхой үүрэг гүйцэтгүүлэх
Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, 1998 он, 3.2
гадуур хамгаалалт
хамгаалуулагчийг үзвэр, үйлчилгээ, олон нийтийн болон бусад арга хэмжээнд оролцох, нийслэл хот, орон нутагт явах үед тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор тодорхой орчин, нутаг дэвсгэрт төрийн тусгай хамгаалалтын хүч хэрэгслээр ил хэлбэрээр зохиож байгаа хамгаалалт
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, 1995 он, 5.1.3
газар
газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга
Газрын тухай хууль, 2002 он, 3.1.1
газар ашиглах
хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх
Газрын тухай хууль, 2002 он, 3.1.4
газар ашиглах эрхийн гэрчилгээ
энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг
Газрын тухай хууль, 2002 он, 3.1.8
газар зүйн заалт
тухайн барааны чанар, нэр хүнд, онцлог бусад шинж чанар нь түүний газар зүйн гарал үүсэлтэй салшгүй холбоотойг илэрхийлсэн, тус барааг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэр
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.4
газар зүйн заалт хэрэглэгч
газар зүйн заалтыг өөрийн бараанд ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээд
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.8
газар зүйн нэр
газрын гадарга дээрх байгалийн болон барьж байгуулсан объектуудыг өөр хооронд нь ялган таних зорилгоор тогтоосон нэр
Геодези, зураг зүйн тухай хууль, 1996 он, 3.1.5