Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«Г» үсгээр эхэлсэн 122 нэр томьёо.
гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг
гаалийн байгууллага бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх журмыг гаалийн удирдах төв байгууллага батална.
гаалийн тухай хуулийн 49 дүгээр зүйл
гаалийн баталгаат агуулах
зах зээл хайх боломжийг бүдүүлэх, гаалийн болон бусад татварыг барагдуулах, гаалийн бичиг баримтыг бүрэн бүрдэл болгох цаг хугацаа олгох зорилгоор барааг гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан баталгаат агуулахад хадгалж болно. Энд барааг 2 жил хүртэл хугацаагаар хадгалах бөгөөд шаардлагатай бол энэ хугаццаг 1 жил хүртэл сунгана.
гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйл
гаалийн баталгаат бүс
гаалийн баталгаат агуулах, үйлдвэрийн болон үзэсгэлэнгийн газар, барилгын талбай
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.19
гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар
тэргүүний техник, технологи судлах, захиалах аятай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрыг байгуулж болно.
гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйл
гаалийн битүүмжлэл
гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслэлд гаалийн битүүмжлэл хийнэ. Түүнийг лац, ломбо, тэмдэг тавих, зураасаар тэмдэглэх, гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг аргаар хийнэ.
гаалийн тухай хуулийн 44 дүгээр зүйл
гаалийн бүрдүүлэлт
гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс эхэлж, гаалийн бичиг баримтыг, шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг шалгах, гаалийн болон бусад татварыг ногдуулан барагдуулсны дараа эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэлх цогцолбор үйл ажиллагаа
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.10
гаалийн зам
гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг монгол улсын хил, хилийн гаалийн байгууллагын хооронд, эсхүл гаалийн нэг байгууллагаас гаалийн нөгөө байгууллагын хооронд тээвэрлэх, явуулахаар гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан тогтоосон зам
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.3
гаалийн нутаг дэвсгэр
гаалийн хяналт, шалгалтын зорилгоор тогтоогдсон монгол улсын нутаг дэвсгэр
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.1
гаалийн нутаг дэвсгэр
гаалийн хяналт шалгалтын зорилгоор тогтоогдсон МУ-ын нутаг дэвсгэрийг хэлнэ. Гаалийн тусгай болон баталгаат бүсийн газар нутаг нь гаалийн болон бусад татвар, зөвшөөрөл, квота зэрэг худалдааны хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрт хамаарагдахгүй.
гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйл
гаалийн тариф
гаалийн татварын хувь, хэмжээг барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын дагуу эмхтгэн тогтоосон сүлжээ
Гаалийн тарифын тухай хууль, 1996 он, 3.1.5
гаалийн тарифын зөвлөл
Гаалийн татварын бодлогыг боловсруулах, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь хэмжээг оновчтой тогтоох, нэмэгдэл татвар ногдуулахтай холбогдсон асуудлаар санал дүгнэлт гаргах эрх бүхий Гаалийн тарифын орон тооны бус зөвлөл байна. Бүрэлдэхүүн, дүрмийг ЗГ батална.
гаалийн тарифын тухай хуулийн 5 дугаар зүйл
гаалийн татвар
барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд энэ хууль болон гаалийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллагын хурааж авах албан татвар
Гаалийн тарифын тухай хууль, 1996 он, 3.1.1
гаалийн түр агуулах
гаалийн нутаг дэвсгэрт гаалийн түр агуулах байгуулна. Бараа, тээврийн хэрэгслийг 2 сар,/амархан гэмтэх болон аюултай барааг 7 хоног/-аас илүү хугацаагаар хадгалахгүй. Шаардлагатай бол гаалийн байгууллага энэ хугацааг 1 сар /амархан гэмтэх болон аюултай барааг 7 хоног/ хүртэл нэг удаа сунгаж болно.
гаалийн тухай хуулийн 7 дугаар зүйл
гаалийн улсын байцаагч
гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, монгол улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн монгол улсын иргэн
Гаалийн тухай хууль, 1996 он, 56.1
гаалийн хилээр нэвтрүүлэх
бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргах
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.4
гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт
бараа, тээврийн хэрэгслийг гаалийн бүх төрлийн бичиг баримт шаардалгүйгээр зөвхөн гаалийн байгууллагаас баталсан энгийн маягт бөглөх замаар гаалийн хилээр нэвтрүүлэх ажиллагаа
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.11
гаалийн хяналт
монгол улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлэх, түүний биелэлтийг хангуулах үүднээс гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.9
гаалийн шалгалт
гаалийн бичиг баримтын үнэн зөвийг шалгах, бараа, тээврийн хэрэгслийг тэдгээртэй тулган шалгах, нарийвчилсан үзлэг хийх, холбогдох бараа, тээврийн хэрэгсэл хадгалагдаж байгаа байр, агуулах, гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүс, татваргүй барааны дэлгүүрт, түүнчлэн хүний биед үзлэг хийх
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.12
гадаад валют
эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн тэмдэгт, тэдгээрээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл
Валютын зохицуулалтын тухай хууль, 1994 он, 3.3
гадаад валютын гүйлгээ
гадаад валютыг худалдах, худалдан авах, түүгээр зээл олгох, баталгаа гаргах үйл ажиллагаа
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.6