Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Б» үсгээр эхэлсэн 90 нэр томьёо.

бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид
хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй үүрэг гүйцэтгүүлэгчид
Иргэний хууль, 2002 он, 241.1
бүтээгдэхүүн
төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх тоо хэмжээ, хугацаа, чанар, зардал зэрэг гэрээнд тусгасан шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох ажил, үйлчилгээ
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.10
бүтээгдэхүүний загвар
үйлдвэрлэлийн аргаар хийх боломжтой бүтээгдэхүүний хэлбэр, хийцэд хамаарах өвөрмөц, цоо шинэ шийдэл
Патентын тухай хууль, 1993 он, 3.2
бүтээлийн зүйл
бүтээл илрэлээ олсон эд юмс
Зохиогчийн эрхийн тухай хууль, 1993 он, 12.1
бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөл
Нөхөрлөлийн тухай хууль, 1995 он, 19.1
бүх нийтийн дайчилгаа
монгол улсын нийт нутаг дэвсгэрт дайчилгааны улсын нэгдсэн төлөвлөгөөг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.1
бүх нийтийн ерөнхий боловсрол
11 жилийн сургалтын агуулгын түвшин
Боловсролын тухай хууль, 2002 он, 3.1.1
бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэхээр төвлөрүүлсэн хөрөнгө
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.9
бүх нийтийн үйлчилгээний үүрэг
төрийн бодлогын хүрээнд шуудангийн болон цахилгаан холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.8
бэлчээр
мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газар
Газрын тухай хууль, 2002 он, 3.1.6