Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«А» үсгээр эхэлсэн 113 нэр томьёо.
аудитын үйл ажиллагаа
аудитор, аудитын байгууллагаас хууль, гэрээний дагуу хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхэлж байгаа иргэнийг санхүүгийн баримтыг шалгах, магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргах, санхүүгийн асуудлыг судалж төлөвлөх талаар үйлчлүүлэгчид зөвлөх, туслах хараат бус үйл ажиллагаа
Аудитын тухай хууль, 1997 он, 3.1
ахлагчийн алба
цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий иргэн сайн дураараа ахлагчийн албан тушаалд гэрээгээр цэргийн жинхэнэ алба хаах
Иргэний цэргийн үүргийн болон, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он, 18.1
ахмад настан
ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн з дугаар зүйлд заасан хүн
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.4
ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал
хэрэглээний болон үйлдвэрлэл, үйлчилгээний явцад үүсч, цаашид тухайн зориулалтаар хэрэглэгдэхгүй болсон эд юмс
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.1
ачаа
автотээврийн хэрэгслээр тээвэрлэж буй эд зүйлс
Авто тээврийн тухай хууль,1999 он, 3.1.3
ачаа
усан замын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа эд зүйлс
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.7
ачаа
тогтоосон журмын дагуу ачааны вагоноор тээвэрлэхээр хүлээн авсан эд зүйлс
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.4
ашгийн төлөө байгууллага, сан
аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоороо зардлаа бүрэн нөхөх зарчмаар ажиллах ёстой хуулийн этгээд
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3.11
ашиглагдаж байгаа байр
орон сууцны зориулалтаар 1998 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө буюу хойно ашиглалтад оруулсан бөгөөд энэхүү хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар нэгэнтээ ноогдуулсан барилга
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 1998 он, 3.1.8
ашиглаж болох боломжит нөөц
сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгээр тодорхой хугацаанд авч ашиглаж болох усны нөөцийн дээд хэмжээ
Усны тухай хууль, 2004 он, 3.1.10
ашиглалт
харилцаа холбооны сүлжээний тогтвортой ажиллагааг хангахад чиглэсэн засвар, хэмжилт, тохируулга хийх үйл ажиллагаа
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.3
ашигт малтмал
геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдэс бодисын хуримтлал
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.1
ашигт малтмал ашигласаны төлбөр
Ашиглалтын лиценз эзэмшигч нь олгогдсон уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө.
ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйл
ашигт малтмал ашиглах
газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүнчлэн түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон үүнтэй холбогдсон бусад бүхий л үйл ажиллагаа
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.2
ашигт малтмал ашиглах лиценз
энэ хуулийн дагуу геологи, уул уурхайн кадастрын албанаас олгогдсон ашигт малтмал ашиглах эрх
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.3
ашигт малтмал ашиглах лиценз
хуулийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын албанаас олгогдсон ашигт малтмал ашиглах эрхийг хэлнэ.
ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйл
ашигт малтмал хайх
ашигт малтмалын хуримтлал байгаа эсэхийг тодорхойлох, байршил, тоо хэмжээг нь тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд үйл ажиллагаа явуулах, түүнчлэн ашигт малтмалыг ашиглах боломжийг судалж, техник эдийн засгийн үнэлгээ хийх
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.8
ашигт малтмалын хайгуулын лиценз
энэ хуулийн2 дагуу геологи, уул уурхайн кадастрын албанаас олгогдсон хайгуул хийх эрх
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.4
ашигтай загвар
аливаа үйлдвэрлэлийн арга, хэрэгсэл, бүтээгдэхүүн, тэдгээрийн үндсэн хэсэг, зохион байгуулалтад хамаарах, шинэ, үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой ашигтай шийдэл
Патентын тухай хууль, 1993 он, 3.3
ашигтай загварын гэрчилгээ
ашигтай загварыг улсын бүртгэлд бүртгэн авч, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч төрийн эрх бүхий байгууллагаас олгож буй баримт бичиг
Патентын тухай хууль, 1993 он, 3.5