Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«А» үсгээр эхэлсэн 113 нэр томьёо.
анхдагч огноо
шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг оюуны өмчийн газарт, ашигтай загварын мэдүүлгийг тухайн байгууллагад анх өгч бүртгүүлсэн он, сар, өдөр
Патентийн тухай хууль, 1993 он, 3.7
анхдагч огноо
энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийг оюуны өмчийн байгууллагад анх өгсөн он, сар, өдөр
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.13
арбитрч
энэ хуульд заасан3 эрх бүхий этгээдээс тухайн маргаанаар арбитрын ажиллагаа явуулахаар томилогдсон хувь хүн
Арбитрын тухай хууль, 2003 он, 4.1.5
арбитрын ажиллагаа
талуудын хооронд гарсан маргааныг арбитрын хэлэлцээр болон энэ хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ажиллагаа
Арбитрын тухай хууль, 2003 он, 4.1.3
арбитрын бүрэлдэхүүн
тухайн маргаанаар арбитрын ажиллагаа явуулж буй нэг буюу хэд хэдэн арбитрч
Арбитрын тухай хууль, 2003 он, 4.1.4
арбитрын хэлэлцээр
(гэрээний шинж, хэлбэр агуулсан эсэхээс үл хамааран) аль нэг эрх зүйн харилцаатай холбогдон үүссэн буюу үүсч болох бүх төрлийн, эсхүл тодорхой төрлийн маргааныг арбитраар шийдвэрлүүлэх талаар талуудын хооронд хийсэн тодорхой төрлийн хэлцэл
Арбитрын тухай хууль, 2003 он, 11.1
аргагүй хамгаалалт
хууль бус халдлагаас өөрийгөө болон бусад этгээд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор үйлдсэн, зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдэл
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, 2002 он, 10.1
ариун цэврийн болон хамгаалалтын бүс
рашаан ордыг бохирдох, хомсдохоос хамгаалсан дэглэм тогтоосон талбай
Рашааны тухай хууль, 2003 он, 3.1.3
ариун цэврийн дэглэм
хүн ам эрүүл мэндээ хамгаалах, бусдын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй, халдвар тараахгүй байхын тулд сахиж мөрдөх үйл ажиллагаа
Ариун цэврийн тухай хууль, 1998 он, 3.1.3
ариун цэврийн хэвийн нөхцөл
хүний ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчин
Ариун цэврийн тухай хууль, 1998 он, 3.1.2
ариун цэврийн хяналт
ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулахтай холбогдсон хууль тогтоомж, стандарт, дүрмийн биелэлтэд хяналт тавих үйл ажиллагаа
Ариун цэврийн тухай хууль, 1998 он, 3.1.4
ариун цэвэр
байгаль, нийгмийн орчноос хүн амын эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
Ариун цэврийн тухай хууль, 1998 он, 3.1.1
ариутгах татуурга
хэрэглээнээс гарсан бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламж
Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, 2002 он, 3.1.3
архив
архивын баримтыг энэ хуульд заасан журмын дагуу хүлээн авах, хадгалж хамгаалах, зориулалтын дагуу ашиглуулах үүрэг бүхий байгууллага, нэгж
Архивын тухай хууль, 1998 он, 5.1
архивын аюулгүй байдлын баталгаа
үндэсний архивын сан хөмрөг нь байгалийн гамшиг, гал усны болон гэнэтийн бусад аюул, гэмт халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс найдвартай хамгаалагдсан байх
Архивын тухай хууль, 1998 он, 19.1
архивын баримт
архивын байнгын хадгалалтад байгаа буюу улс төp, шинжлэх ухаан, танин мэдэхүйн зорилгод ашиглах үүднээс зайлшгүй хадгалах шаардлагатай бүх төрлийн баримт
Архивын тухай хууль, 1998 он, 3.1
архивын хөмрөг
өөр хоорондоо гарал үүсэл, учир зүйн холбоотой, энэ шинжээрээ нэгэн цогц болж хадгалагдаж байгаа архивын баримтууд
Архивын тухай хууль, 1998 он, 4.1
атар газар
судалгаа, шинжилгээний үр дүнд тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж болох нь тогтоогдсон хадлан, бэлчээрийн талбай
Тариалангийн тухай хууль, 2004 он, 3.1.5
аудитор
Аудитын тухай хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас аудитын үйл ажиллагаа явуулах лиценз авсан мэргэшсэн нягтлан бодогч
Аудитын тухай хууль, 1997 он, 3.3
аудитын байгууллага
энэ хуулийн3 дагуу эрх бүхий байгууллагаас аудитын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн аж ахуйн нэгж
Аудитын тухай хууль, 1997 он, 3.4