Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«А» үсгээр эхэлсэн 113 нэр томьёо.
аж ахуйн үйл ажиллагаа
аливаа этгээд ашиг олох зорилготой буюу зорилгогүйгээр бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 1998 он, 3.1.4
аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл
тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичиг
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, 2001 он, 3.1.1
аж ахуйн харилцааны дүрэм
хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээ
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.1
ажил
барилга байгууламжийн ажил, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлт
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.14
ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх
иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд тодорхойлсон
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, 2004 он, 3.1.6
ажил идэвхтэй хайж байгаа иргэн
хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн өдрөөс хойш сард нэгээс доошгүй удаа ажил хайж байгаагаа мэдэгдсэн иргэн
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, 2001 он, 3.1.3
ажил олгогч
хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээд
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.1
ажил олгогчийн төлөөлөгчид
аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажил олгогчоос эрх олгосон этгээд буюу дүрэмдээ ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллага
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.6
ажил хайгч
хөдөлмөр эрхэлдэг боловч ажлаа өөрчлөх хүсэлтэй, эсхүл нэмэлт цагаар буюу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил хийх боломжтой, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэн
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, 2001 он, 3.1.2
ажил хаялт
хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зорилгоор ажилтнаас үүрэгт ажлаа сайн дурын үндсэн дээр тодорхой хугацаагаар бүрэн буюу хэсэгчлэн зогсоох
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.13
ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлнэ. Энэхүү тусгай зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.
барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйл
ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн
хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл авсан, байнгын бус орлоготой, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэн
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, 2001 он, 3.1.4
ажилд зуучлах
ажилд орохыг хүссэн иргэний хүсэл сонирхол, мэргэжлийн ур чадварт нь тохирсон ажил санал болгох, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ажилтан олоход туслалцаа үзүүлэх
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, 2001 он, 3.1.5
ажилтан
ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэн
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.2
ажилтны төлөөлөгчид
ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчид
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.7
ажлаас халагдсан өдөр
ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 43.2
аккруэл суурь
мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх арга
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.14
актуарч
даатгагчийн төлбөрийн чадварын түвшин, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор учирч болзошгүй эрсдлийг урьдчилан үнэлж, эдийн засаг, математикийн тооцоо, судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг этгээд
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.8
актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох
зохицуулах хороо актуарчаар ажиллахад тохирох мэргэжил, дадлага туршлага бүхий МУ-ын болон гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг сонгон шалгаруулж актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгоно.
даатгалын тухай хуулийн 39 дүгээр зүйл
албадан ажил хийлгэх ял
энэ хуульд заасан хугацаагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх
Эрүүгийн хууль, 2002 он, 50.1