ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТАЛААРХИ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУ
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
Дугаар 01
ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ
УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТАЛААРХИ МАРГААНЫГ ХЯНАН
ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ Дүгнэлт /
Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа, С.Жанцан /илтгэгч/, Ж.Бямбажав, В.Удвал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүү, өргөдөл гаргагч иргэн Х.Доржпалам, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид, Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Ж.Батдэлгэр нарыг оролцуулан Төрийн ордны Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд хийв.
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Х.Доржпалам Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т "Иргэний ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж заасан. Гэтэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 12 дугаар зүйлд "Иргэний орон байрны халдашгүй эрхэд халдаж нууц үзлэг хийхээр болон түүний хэмжээ хязгаарыг нарийвчлан заагаагүй байхад мөн хуулийн 23 дугаар зүйлд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд иргэний орон байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нууц үзлэг хийж болохоор хуульчлахдаа иргэний орон байрыг барилга байгууламж, ... тээврийн хэрэгсэл, ачаа тээш, эд зүйлтэй адилтган нэг зиндаанд авч үзжээ. Ингэснээр орон байр халдашгүй байх тухай Үндсэн хуулийн дээрхи заалтыг зөрчсөн байна.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т "Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур, дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэж заасан. Гэтэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд "... өөрт байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээрээ гүйцэтгэх ажил явуулах тухай заалт нь гүйцэтгэх байгууллага, ажилтан өөртөө мэдээлэл байсан ч, эс байсан ч, бодит үндэслэлтэй, үндэслэлгүйг үл харгалзан өөрийн тааллаараа, санааныхаа дур зоргоор хуульд заасан үндэслэл журмаас гадуур, дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгиж, гүйцэтгэх ажил зохиож, тагнаж болохоор хуульчилж өгсөн нь Үндсэн хуулийн дээрх заалттай зөрчилдөж байна. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн эдгээр заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөнийг хянаж үзэхийг хүсье" гэжээ.
Иргэн Х.Доржпалам өргөдөлдөө өгсөн нэмэлт тайлбартаа: "Ер нь орон байрны халдашгүй байдал гэдгийг хэн ч хэзээ ч халдах ёсгүй гэдэг туйлын утгаар, хуулиар хамгаална гэдгийг ямар ч хууль гарлаа, түүний халдашгүй байдалд халдаж болох тухай ойлголт, яриа байж болохгүй гэсэн утгаар ойлгох ёстой. Гүйцэтгэх ажил зохиох хүрээг хуульчилж өгсөн 12 дугаар зүйлд "орон байранд нууц үзлэг хийх талаар нэг ч үг үсэг байхгүй. Энэ зүйлд орон байранд нууц үзлэг хийх хэмжээ хязгаарыг нарийвчлан заах ёстой. Гүйцэтгэх ажлын хуулийн дээрх заалт Үндсэн хууль төдийгүй Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 17 дугаар зүйлийн заалтыг зөрчсөн. Энэ утгаараа түүхэнд хар толбо болж үлдсэн хэлмэгдүүлэлтийг дахин давтаж болох хамгийн аюултай заалт юм" гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөр Үндсэн хуулийн Цэцэд бичгээр өгсөн тайлбартаа: "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн "Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэсэн заалтын дагуу Гүйцэтгэх ажлын тухай хууль гаргаж гүйцэтгэх ажил явуулах үндэслэлийг тодорхойлж өгсөн. Тухайлбал мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Тагнуул, сөрөх тагнуул, цэргийн тагнуулын ажлыг эдгээр ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, энэ талаархи төрийн бодлогын үндсийг удирдлага болгон өөрт нь байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээр явуулна" гэж заасан. Энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаас өмнөх шатанд зохиох гүйцэтгэх ажилд хамаарч байгаа бөгөөд эрх бүхий байгууллагууд нь гадны байгууллагын зөвшөөрөлгүйгээр холбогдох мэдээллийг үндэслэн явуулна гэсэн хэрэг юм. Дээр дурьдсан мэдээлэл нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар "Үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгод чиглэсэн байх ёстой. Тэгээд ч хуульд заасан үндэслэлгүйгээр гүйцэтгэх ажил явуулж, иргэн хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон бол хуулийн хариуцлага хүлээлгэх заалт ч бий. Гүйцэтгэх ажлын тухай хуульд нууцлалын шаардлагаас холбогдох бүх хэм хэмжээг нэг бүрчлэн заах бололцоогүй бөгөөд гүйцэтгэх ажлын зааварт нууц үзлэг явуулах үндэслэл, журмыг нарийвчлан зааж өгсөн байдаг" гэжээ.
Нэхэмжлэгч иргэн Х.Доржпалам Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: "Гүйцэтгэх ажлын тухай хуульд орон байранд нууц үзлэг хийх үндэслэл, журмыг заагаагүй учир хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх зөрчигдөх боломжтой болсон. Өөрийн үзэмжээр гүйцэтгэх ажил явуулах тухай хуулийн заалт нь гүйцэтгэх байгууллага, ажилтан дур зоргоороо, хууль бус үйл ажиллагаа явуулах боломж олгож байгаагаараа Үндсэн хууль зөрчиж байна" гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: "Улсын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг илрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгод нийцүүлэн хуульд заасан журмын дагуу орон байранд нууц үзлэг хийхгүй байх юм бол гүйцэтгэх ажил гэж байх нь утгагүй юм. "халдашгүй" гэдгийн тухайд тодорхой шалтгааны улмаас хуульд заасан бол эрх, эрх чөлөөг хязгаарлаж болно гэж ойлгож байна" гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч иргэн Х.Доржпаламын өргөдөлд дурьдсан Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн иргэний орон байранд нууц үзлэг хийж болох тухай заалт, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн гүйцэтгэх ажлыг өөрт нь байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээрээ явуулах гэсэн заалтуудад хууль зүйн хувьд боловсронгуй болгох зүйл байгаа боловч уг асуудал нь Үндсэн хуулийн Цэцийн шууд харъяалан шийдвэрлэх асуудал биш болохыг дурьдсугай.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
Гүйцэтгэх ажлын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Тагнуул, сөрөх тагнуул, цэргийн тагнуулын ажлыг эдгээр ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, энэ талаархи төрийн бодлогын үндсийг удирдлага болгон өөрт нь байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээр явуулна" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д "хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэсэн заалтыг, мөн Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд иргэний орон байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нууц үзлэг хийж болох тухай заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д буй "... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална", 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна.
Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор авч хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГА Н.ЖАНЦАН
ГИШҮҮД Ж.АМАРСАНАА
С.ЖАНЦАН
Ж.БЯМБАЖАВ
В.УДВАЛ
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* .shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
} */
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
/* section table td, section table th {
text-align: initial;
} */
/* table {
border-spacing: 0;
float: left;
border-collapse: collapse;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
1999 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дугаар 01 Улаанбаатар хот
ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ
УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТАЛААРХИ МАРГААНЫГ ХЯНАН
ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ Дүгнэлт /
Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа, С.Жанцан /илтгэгч/, Ж.Бямбажав, В.Удвал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүү, өргөдөл гаргагч иргэн Х.Доржпалам, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид, Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Ж.Батдэлгэр нарыг оролцуулан Төрийн ордны Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд хийв.
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Х.Доржпалам Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т "Иргэний ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж заасан. Гэтэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 12 дугаар зүйлд "Иргэний орон байрны халдашгүй эрхэд халдаж нууц үзлэг хийхээр болон түүний хэмжээ хязгаарыг нарийвчлан заагаагүй байхад мөн хуулийн 23 дугаар зүйлд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд иргэний орон байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нууц үзлэг хийж болохоор хуульчлахдаа иргэний орон байрыг барилга байгууламж, ... тээврийн хэрэгсэл, ачаа тээш, эд зүйлтэй адилтган нэг зиндаанд авч үзжээ. Ингэснээр орон байр халдашгүй байх тухай Үндсэн хуулийн дээрхи заалтыг зөрчсөн байна.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т "Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур, дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэж заасан. Гэтэл Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд "... өөрт байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээрээ гүйцэтгэх ажил явуулах тухай заалт нь гүйцэтгэх байгууллага, ажилтан өөртөө мэдээлэл байсан ч, эс байсан ч, бодит үндэслэлтэй, үндэслэлгүйг үл харгалзан өөрийн тааллаараа, санааныхаа дур зоргоор хуульд заасан үндэслэл журмаас гадуур, дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгиж, гүйцэтгэх ажил зохиож, тагнаж болохоор хуульчилж өгсөн нь Үндсэн хуулийн дээрх заалттай зөрчилдөж байна. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн эдгээр заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөнийг хянаж үзэхийг хүсье" гэжээ.
Иргэн Х.Доржпалам өргөдөлдөө өгсөн нэмэлт тайлбартаа: "Ер нь орон байрны халдашгүй байдал гэдгийг хэн ч хэзээ ч халдах ёсгүй гэдэг туйлын утгаар, хуулиар хамгаална гэдгийг ямар ч хууль гарлаа, түүний халдашгүй байдалд халдаж болох тухай ойлголт, яриа байж болохгүй гэсэн утгаар ойлгох ёстой. Гүйцэтгэх ажил зохиох хүрээг хуульчилж өгсөн 12 дугаар зүйлд "орон байранд нууц үзлэг хийх талаар нэг ч үг үсэг байхгүй. Энэ зүйлд орон байранд нууц үзлэг хийх хэмжээ хязгаарыг нарийвчлан заах ёстой. Гүйцэтгэх ажлын хуулийн дээрх заалт Үндсэн хууль төдийгүй Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 17 дугаар зүйлийн заалтыг зөрчсөн. Энэ утгаараа түүхэнд хар толбо болж үлдсэн хэлмэгдүүлэлтийг дахин давтаж болох хамгийн аюултай заалт юм" гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөр Үндсэн хуулийн Цэцэд бичгээр өгсөн тайлбартаа: "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн "Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэсэн заалтын дагуу Гүйцэтгэх ажлын тухай хууль гаргаж гүйцэтгэх ажил явуулах үндэслэлийг тодорхойлж өгсөн. Тухайлбал мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Тагнуул, сөрөх тагнуул, цэргийн тагнуулын ажлыг эдгээр ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, энэ талаархи төрийн бодлогын үндсийг удирдлага болгон өөрт нь байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээр явуулна" гэж заасан. Энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаас өмнөх шатанд зохиох гүйцэтгэх ажилд хамаарч байгаа бөгөөд эрх бүхий байгууллагууд нь гадны байгууллагын зөвшөөрөлгүйгээр холбогдох мэдээллийг үндэслэн явуулна гэсэн хэрэг юм. Дээр дурьдсан мэдээлэл нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар "Үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгод чиглэсэн байх ёстой. Тэгээд ч хуульд заасан үндэслэлгүйгээр гүйцэтгэх ажил явуулж, иргэн хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон бол хуулийн хариуцлага хүлээлгэх заалт ч бий. Гүйцэтгэх ажлын тухай хуульд нууцлалын шаардлагаас холбогдох бүх хэм хэмжээг нэг бүрчлэн заах бололцоогүй бөгөөд гүйцэтгэх ажлын зааварт нууц үзлэг явуулах үндэслэл, журмыг нарийвчлан зааж өгсөн байдаг" гэжээ.
Нэхэмжлэгч иргэн Х.Доржпалам Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: "Гүйцэтгэх ажлын тухай хуульд орон байранд нууц үзлэг хийх үндэслэл, журмыг заагаагүй учир хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх зөрчигдөх боломжтой болсон. Өөрийн үзэмжээр гүйцэтгэх ажил явуулах тухай хуулийн заалт нь гүйцэтгэх байгууллага, ажилтан дур зоргоороо, хууль бус үйл ажиллагаа явуулах боломж олгож байгаагаараа Үндсэн хууль зөрчиж байна" гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр Цэцийн хуралдаанд оролцож өгсөн тайлбартаа: "Улсын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг илрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгод нийцүүлэн хуульд заасан журмын дагуу орон байранд нууц үзлэг хийхгүй байх юм бол гүйцэтгэх ажил гэж байх нь утгагүй юм. "халдашгүй" гэдгийн тухайд тодорхой шалтгааны улмаас хуульд заасан бол эрх, эрх чөлөөг хязгаарлаж болно гэж ойлгож байна" гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч иргэн Х.Доржпаламын өргөдөлд дурьдсан Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн иргэний орон байранд нууц үзлэг хийж болох тухай заалт, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн гүйцэтгэх ажлыг өөрт нь байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээрээ явуулах гэсэн заалтуудад хууль зүйн хувьд боловсронгуй болгох зүйл байгаа боловч уг асуудал нь Үндсэн хуулийн Цэцийн шууд харъяалан шийдвэрлэх асуудал биш болохыг дурьдсугай.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
Гүйцэтгэх ажлын тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Тагнуул, сөрөх тагнуул, цэргийн тагнуулын ажлыг эдгээр ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын эрх ашиг, энэ талаархи төрийн бодлогын үндсийг удирдлага болгон өөрт нь байгаа болон ирсэн мэдээллийг үндэслэн өөрийн үзэмжээр явуулна" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д "хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэсэн заалтыг, мөн Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд иргэний орон байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нууц үзлэг хийж болох тухай заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д буй "... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална", 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна.
Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор авч хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГА Н.ЖАНЦАН
ГИШҮҮД Ж.АМАРСАНАА
С.ЖАНЦАН
Ж.БЯМБАЖАВ
В.УДВАЛ
Сонсох:
x
.shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
}
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 хороо, 7 хороолол, Алтайн гудамж 841
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)
Утас: +(976)-11-323317
Факс: 315735
И-мэйл: info@legalinstitute.mn
Эрх зүйн актууд
Монгол Улсын Үндсэн Хууль (1)
Монгол Улсын хууль (938)
Монгол Улсын олон улсын гэрээ (699)
Ерөнхийлөгчийн зарлиг (218)
Улсын Их Хурлын тогтоол (2562)
Засгийн газрын тогтоол (5745)
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (334)
Улсын дээд шүүхийн тогтоол (259)
УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (136)
Сайдын тушаал (986)
Засгийн газрын агентлагийн даргын тушаал (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллага (3)
Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (1206)
Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (85)
Зөвлөл, хороо, бусад байгууллага (576)
Шүүхийн ерөнхий зөвлөл (9)
ЭЗМНС-ийн тухай
Бидний тухай
ЭЗМНС - ийн танилцуулга
ЭЗМНС - ийн журам
Сайтын бүтэц
PRIVACY POLICY
Танд тусалъя
© 2025 legalinfo.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.