ТӨРИЙН ЭРҮҮГИЙН ЯЛ ШИЙТГЭЛИЙН БОДЛОГЫГ ШҮҮХЭЭС ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТУХАЙ
Шүүхээс оногдуулж байгаа эрүүгийн ял шийтгэлийн байдал, цаашид анхаарах зарим асуудлын тухай Дээд шүүхийн шүүгч Д.Алтангэрэлийн илтгэлийг сонсон хэлэлцээд Монгол Улсын Дээд шүүхээс ТЭМДЭГЛЭХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон ял оногдуулах нь бүх шатны шүүх, шүүгчдийн үндсэн үүрэг, тэдний анхаарлын төвд байнга байх ёстой гол асуудлын нэг мөн.
Монгол Улсын Дээд шүүх 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр "Ял шийтгэлийг зөв оногдуулах тухай" 88 дугаар тогтоол гаргаж шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа удирдлага болгох үндсэн зарчмуудыг тодорхойлон тайлбарласан билээ.
Энэхүү тогтоол гарснаас хойшхи хугацаанд Монгол Улсын эрүүгийн хуульд хэд хэдэн удаа томоохон өөрчлөлт орж,гэмт хэргийн тухай ойлголт, ялын зорилго, төрөл, хэмжээ, өөрөөр хэлбэл төрийн эрүүгийн эрх зүйн бодлогод зарчмын өөрчлөлт гарав. Одоогийн эрүүгийн хуульд зааснаар хорих, торгох, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх,тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах,цаазаар авах ялыг үндсэн ялын чанартайгаар хэрэглэж болох боловч эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг үндсэн ялын чанартай хэрэглэх заалтгүйгээс эрх хасах ялыг, түүнчлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлаас шалтгаалан засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг бараг хэрэглэхгүй болж хорих, торгох ялыг голчлон хэрэглэхэд хүрч байна.
Сүүлийн жилүүдэд нийт гэмт хэрэг, түүний дотор хулгайлах, танхайрах, бусдыг санаатай алах болон бусад зарим төрлийн гэмт хэрэг өсөж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулж байгаа хохирол ихээхэн нэмэгдэв.
Монгол улсын шүүхийн тогтолцоо шинэчлэгдэж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг мөрдөх болж шүүн таслах ажиллагааны хамтын зарчимд агуулгын болон хэлбэрийн томоохон өөрчлөлт орж, хуульд тусгайлан заасан нэлээд хэргийг шүүгч дангаараа таслан шийдвэрлэх болж байна.
1991-1993 онд нийт шүүх 26,9 мянган хүнд холбогдох хэрүүгийн хэрэг таслан шийдвэрлэж нийт ял шийтгүүлэгчдийн 0,06 хувьд олон нийтийн өмнө буруушаах, 3,5 хувьд заасан хүмүүжүүлэх ажилд хийлгэх 21,3 хувьд торгох, 74,7 хувьд хоирх ял оногдуулж, нийт ял шийтгүүлэгчдийн 32,9 хувийн ялыг биечлэн эдлүүлжээ. Шүүхээс оногдуулсан хорих ялын дотор 1-3 жилийн хорих ял 62,9 хувийг эзэлж байна.
Шүүхийн тоо бүртгэлийн мэдээнээс үзвэл хорих ялыг биечлэн эдлүүлэх нь жил дараалан буурч, тэнсэх нь өсөх хандлагатай явж иржээ. Хорихоос өөр төрлийн ял түүний дотор торгох ял хэрэглэх явдал хуульд заасны дагуу өсөж байгаа боловч тэдгээрийг нэгбүрчлэн эдлүүлж чадахгүй байна.
Шүүхүүд ялын цээрлүүлэх, урьдчилан сэргийлэх, иргэд, нийгмийн гэмт халдлагаас хамгаалах зорилгыг харъяалан ажиллаж байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийнхээ нэгжид голлон гарч байгаа гэмт хэргийн төрөл, тэдгээрийг үйлдсэн гэм буруутай этгээдийн хувийн бахйдалтай холбон үзэхгүй байгаагаас сүүлийн жилүүдэд өсөж байгаа бусдыг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмт хэрэг санаатай учруулах, хулгайлах, танхайрах, гудамж замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял сулруулах хандлагатай болжээ.
Тэгэхдээ 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болсон Монгол улсын шүүхийн шүүгчдийн нэгдлсэн зөвөлгөөнөөс хойшхи хугацаанд дийлэнх олонх шүүх шүүгчид шүүхээс оногдуулж байгаа эрүүгийн ял шийтгэлийн байдалд дүгнэлт хийж эхэлснийг тэмдэглэх нь зүйтэй. Хэрэв 1992 онд улсын хэмжээгээр нийт ял шийтгүүлэгчдийн 33,1 хувийн, 1993 онд жилд 31,7 хувийн хорих ялыг биечлэн эдлүүлж байсан бол 1994 оны хагас жилд 38,1 хувийг хорих ялыг биечлэн эдлүүлжээ.
Энэ бүхэн нь шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэлийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлон заах явдал өнөө үеийн шүүхийн чухал зорилт болохыг харуулж байна.
Монгол улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
1.Монгол улсын нийт шүүх, шүүгчдэд ДААЛГАХ нь:
1/ шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулах ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга, хэрэглэсэн зэвсэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, гэмт халдлагаас иргэн, нийгмийг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, засан хүмүүжүүлэх ялтныг болон бусад хүнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ялын зорилгыг биелүүлэхэд нийцсэн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нарийн харгалзсан байх зарчмыг удирдлага болгон хэрэгжүүлэх.
2/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон этгээдэд ял оног-дуулахдаа Монгол улсын эрүүгийн хууль "Ял шийтгэлийг зөв оногдуулах тухай" Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 88 дугаар тогтоол болон бусад тогтоолын заалтыг чанд баримтлан хараат бусаар хэрэгжүүлж байх.
3/ эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан хүнд болон онц хүнд гэмт хэрэг, түүний дотор бусдыг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх, танхайрах хээл хахууль авах зэрэг гэмт хэргийг хүндрүүлэх шалтгаантайгаар үйлдсэн этгээдэд юуны өмнө ялын цээрлүүлэх зорилгыг хангах бусад зорилгыг хэрэгжүүлэх боломжтой хуульд заасан ялыг хөнгөрүүлэхгүйгээр хэрэглэх. Түүнчлэн болгоомжгүйгээр үйлдэгдсэн боловч уул хэргийг үйлдэхэд гэм буруутай этгээдийн сахилгагүй, хариуцлагагүй байдал нь нөлөөлсөн бөгөөд нийгэм, иргэнд их хэмжээний хохирол учруулсан тодорхой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуульд заасан ял оногдуулж байх.
4/ эрүүгийн хуульд заасан хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд ялын засан хүмүүжүүлэх зорилгыг удирдлага болгон эрүүгийн хууль,түүний зүйл, хэсэгт заасан ялыг хуульд заасан журмын дагуу сонгон хэрэглэж байх.Үүнтэй холбогдуулан торгох ял оногдуулахдаа тодорхой хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ,учирсан хохирол, гэмт этгээдийн хувийн байдал, түүний дотор амьдралын нөхцөл ажил эрхлэлт, орлогын байдлыг харгалзаж байх нь зүйтэй гэж үзсүгэй.
5/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд ял оногдуулахдаа энэ тогтоолын 3, 4 дүгээр зүйлийн заалтыг тухайн ялын гэмт халдлагаас иргэн, нийгмийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгыг нэгэн адил харгалзан үзэж байх.Үүнтэй холбогдуулан ялын урьдчилан сэргийлэх зорилгод зөвхөн гэмт хэрэг үйлдсэн тухайн этгээдэд төдийгүй тухайн засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжид олноор гарч байгаа гэмт хэргийг үйлдэхээс болон гэмт хэрэг үйлдэж болзошгүй хүмүүс гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилго багтаж байгааг тайлбарласугай.
6/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулсан ялын зорилгыг хэрэгжүүлэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тогтоож шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой тул нэхэмжлэлийг хангах арга хэмжээг урьдчилан авч хохирлыг гаргуулах асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамт таслан шийдвэрлэх тогтоолоор шийдвэрлэж, түүнийг хугацаанд нь бүрэн биелүүлэх арга хэмжээ авч байх.
2.Аймаг, нийслэлийн шүүх, сумын буюу сум дундын дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчдэд ДААЛГАХ нь:
1/ өөр өөрийн харьяалан ажиллаж буй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид гарч байгаа гэмт хэргийн байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял түүнийг эдлүүлсэн байдлыг жил бүр буюу шаардлагатай өөр хугацаанд дангаараа буюу бусад байгууллагатай хамтран нэгтгэн судалж дүгнэлт хийн шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах, эрүүгийн ялын зорилгыг зөв хэрэгжүүлэхэд чиглүүлэн ажиллах.
2/ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорихоос өөр төрлийн ял оног-дуулсан тохиолдолд тухайн ялыг хугацаанд нь бүрэн эдлүүлэх,тухайлбал таслан шийдвэрлэх тогтоолыг тухайн ялыг биелүүлэх, хяналт тавих эрх бүхий байгууллагад хүргүүлэх, торгуулийг гаргуулж улсын орлого болгох, түүнийг хугацаандаа төлөөгүй бол хорих ялаар солих хорих ял нь тэнсэгдсэн этгээд хянан харгалзсан болон таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хөдөлмөрийн сахилга,нийгмийн дэг журмыг удаа дараа зөрчиж захиргааны, сахилгын эсхүл олон нийтийн нөлөөллийн арга хэмжээ авагдсан шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй, эсхүл ЗХА хийлгэх ял шийтгүүлсэн этгээд уул ялаас ноцтой зайлсхийсэн бол эрх бүхий байгууллагын саналаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлүүлэх арга хэмжээг хуульд заасан журмын дагуу авч байх.
3.Шүүхүүдээс оногдуулж байгаа ялын байдлыг аймаг,нийслэлээр болон тодорхой төрлийн хэргээр тухайн орон нутгийн онцлогтой холбон судалж, харилцан мэдээлж байх арга хэмжээг тогтмол авч байхыг Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн судалгааны төвд үүрэг болгосугай.
4.Монгол Улсын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаар тогтоолын 10 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.АЛТАНГЭРЭЛ
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* .shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
} */
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
/* section table td, section table th {
text-align: initial;
} */
/* table {
border-spacing: 0;
float: left;
border-collapse: collapse;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
Сонсох:
x
.shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
}
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Address: The National Legal Institute building, Lawyers’ Street 1, Baga Toiruu /15160/, 4th khoroo, Chingeltei district, Ulaanbaatar-46, Mongolia
Timetable: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 Lunch)
Tell: +(976)-11-315735
Fax: 315735
Email: info@legalinstitute.mn
Legislation Acts
The Constitution of Mongolia (1)
Laws of Mongolia (938)
International Treaties to which Mongolia is Party (699)
Decrees by The President (218)
Resolutions by The State Ikh Khural (2562)
Government Resolutions (5745)
Decisions by The Constitutional Court of Mongolia (334)
Resolutions by The State Supreme Court (259)
Decisions by The Heads of the bodies appointed by The Parliament (136)
Ministerial decrees (986)
Regulations by government agencies (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Organizations exercising state functions under contract or in accordance of law (3)
Resolutions by Self-governing bodies in province, The capital city (1206)
Orders by the Governors of the provinces, The capital city (85)
Councils, Committees and other collectives (576)
General Judge Council (9)
About Legalinfo
About us
Introduction
Regulations
Structure
PRIVACY POLICY
Help
© 2021 legalinfo.mn All rights reserved.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');