ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗАРИМ АКТЫН ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Монгол Улсын татварын хууль тогтоомжийн зарим актын зүйл,хэсэг заалтыг нэг мөр ойлгон, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 -ийг удирдлага болгон Монгол Улсын Дээд Шүүхээс ТОГТООХ нь:
НЭГ.Монгол Улсын татварын ерөнхий хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар ойлгон хэрэглэхээр тайлбарласугай: / Энэ хэсгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 100 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
1.Монгол улсын татварын ерөнхий хуулийн 13-р зүйлийн нэг дэх хэсгийн 1,2-д заасан "татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйл нуусан" гэдэгт уг орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлсийг биетээр нуун дарагдуулах, үндэслэлгүйгээр бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шилжүүлэх, нягтлан бодох бүртгэл,тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, нягтлан бодох бүртгэлд санаатайгаар бичилт буруу хийх эсхүл хууль бус хэлцэл хийж хууран мэхлэх, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй байх, түүнчлэн баримт бичгийг татвар төлөхгүйн тулд хуурамчаар үйлдэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүй нэгэн адил хамаарна.
2.Энд заасан "татвар ногдох орлого,орлогоос бусад татвар ногдох зүйлийг санаатайгаар бууруулсан" гэдэгт татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо, хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл,тайлан мэдээ, татвар тодорхойлох хуудсанд санаатай багасган тусгах, орлогоо багасгаж харуулахын тулд засварлах замаар хуурамч баримт бичиг үйлдэх, зардлаа хуурамчаар өсгөх буюу орлогоо зохиомлоор багасгах зэрэг үйлдлийг ойлгоно.
3.Мөн хуулийн 13-р зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан "татвар ногдох зүйлийн тоо, хэмжээг болгоомжгүйгээр бууруулсан" гэдгийг "Татвар ногдох орлого, татвар ногдох зүйлийн тоо хэмжээг нягтлан бодох данс, бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайлан мэдээ, иргэний орлого, татвар тодорхойлох хуудсанд тусгахдаа тооны үйлдэлд алдах, хуурамч буюу алдаатай тооцоог үндэслэх, тооцооны болон бусад техник хэрэгслийг буруу ашиглах, мэдлэг чадвар дутагдах, хайхрамжгүй хандах буюу зориудын бус бусад хэлбэрээр бууруулсныг ойлгоно (Энэ заалтыг Монгол Улсын дээд шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 427 дугаар тогтоолоор өөрчилсөн).
4.Хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "татвар , торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацааг" тухайн төрлийн татварыг төлж дууссан байвал зохих эцсийн өдрийн дараа өдрөөс эхлэн хуанлийн өдрөөр тоолно.
5.Хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын "татвар хүү,торгууль төлөхөөс зайлсхийсэн"гэдэгт тухайн татварын албанд мэдэгдээгүй, нягтлан бодох бүртгэлийн болон тайлан тэнцэл, татварын тайлан мэдээ, татвар тодорхойлох хуудсыг удаа дараа гаргаж өгөөгүй, татварын алба болон байцаагчийн дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байх зэргийг хэлэх бөгөөд энд заасан зөрчил гаргасан албан татвар төлөгчид Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
6.Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 10-ын "г"-д заасан "хүчингүй гэрээ хэлцэл"гэдэгт утга агуулгаараа хууль зөрчсөн буюу хуулиас гадуур хийгдсэн, бага насны хүүхэд,сэтгэл мэдрэлийн өвчтэй буюу ухаан солио учир эрх олох, үүрэг бий болгох чадваргүй этгээдтэй хийсэн хэлцэл, мөн төөрөгдлөөс ,айлган сүрдүүлэх буюу аргагүй гачигдлыг далимдуулан хийсэн хэлцлүүд хамаарна. Энд заасан "хуурамч гэрээ,хэлцэл" нь хууль ёсны үр дүн гаргахын тулд биш зөвхөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна.
7.Мөн хэсэгт заасан "хууль бус үйлдлээр олсон орлого"гэдэг аж ахуйн нэгжийн тухай,татварын тухай болон бусад хууль тогтоомж зөрчиж олсон орлогыг хамааруулна.
8.Дээрх зүйл,хэсгийн "1"-ийн "саад учруулсан"гэдэгт татварын албаны байцаагч албан үүргээ гүйцэтгэж байхад нь шаардлагатай санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэлийн болон тайлан тэнцэл, татварын тайлан мэдээг гаргаж өгөхгүй байх, байр агуулахад нэвтрэн орохыг зөвшөөрөхгүй байх, тооллого тооцоог будлиантуулах түүнчлэн үзлэг шалгалт, ажлын зураг авалтыг хийлгэхгүй байх зэрэг санаатай үйлдэл эс үйлдэхүйг ойлговол зохино.
9. Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект нь зөвхөн албан татвар төлөгч байх бөгөөд түүнд татвар төлөгч иргэн, түүнчлэн Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн хуулийн 8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгж байгууллагын эрх баригч, нягтлан бодогч нар байна.
10. Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан "албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх" гэмт хэрэг нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-д заасан ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан буюу санаатайгаар бууруулсан, түүнчлэн албан татвар төлөхгүй оргон зайлах үйлдлээр илэрнэ.
11. Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан "Албан татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө буюу ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлснээ нуух" гэсний "нуух" гэдэг нь үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө буюу гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ, тэдгээрээс олсон орлогоо данс, бүртгэл, татварын мэдээ, тайлан тэнцэл, иргэний орлого татвар тодорхойлох хуудсанд тусгахгүй байх, татвараас зайлсхийх зорилгоор шилжүүлэх, данс, тооцооны болон бусад аргаар далдлах, татварын тооцоо хийхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхгүй байх, устгаж үгүй болгох, тэдгээрийг хуурамчаар үйлдэх, зохих зөвшөөрөлгүйгээр бусдын нэр, хаяг, баримт бичиг, түүний дотор аж ахуйн нэгжийн гэрчилгээ болон зөвшөөрлийг ашиглан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг ойлгоно.
12."Мөн зүйл, хэсгийн … тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх" гэдэгт нягтлан бодох данс, бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайлан, мэдээ, иргэний орлого, татвар тодорхойлох хуудсанд татвар ногдох орлого, эд хөрөнгө, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнийхээ тоо хэмжээг санаатайгаар бууруулан тусгаж татварын албанд мэдээлсэн эсвэл мэдээлэхээр завдсан үйлдлийг ойлгоно.
14."Мөн зүйл, хэсгийн өөр бусад хэлбэрээр" гэдэгт татварт төлбөл зохих мөнгийг өөр зориулалтаар ашиглах, татварын албанаас үл маргах журмаар татварын төлбөрийг гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос татвар төлүүлэх, татвар төлөх хугацаа тогтоож өгөх, эд хөрөнгөнд үзлэг хийх, битүүмжлэх, тооллого хийх, ажлын зураг авах зэрэг хууль ёсны ажиллагаанд элдэв хэлбэрээр саад учруулах замаар албан татвар төлөхгүй байх, татварын өр төлбөрийг барагдуулахаар гарсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхтэй холбогдсон хуульд заасан арга хэмжээг хууль бусаар тасалдуулах, саатуулах зэргийг хамааруулна. (Монгол Улсын дээд шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 427 дугаар тогтоолоор 11, 12, 13, 14 дүгээр заалтыг нэмсэн)
15. Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлийн "албан татвар ногдох их хэмжээний орлого" гэдэгт ногдох татвар нь 1500000 / Монгол Улсын Дээд шүүхийн 1994 оны 206 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/ буюу түүнээс дээш төгрөгийн хэмжээтэй ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг ойлгоно. Энэ хэмжээг тухайн татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж,байгууллагын албан татвар төлбөл зохих нэг төрлийн буюу хэд хэдэн төрлийн татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн нийлбэрээр тооцно.
16.Хэрэв албан татвар төлөгч нь 1500000 төгрөг хүрэхгүй хэмжээний албан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан буюу санаатайгаар бууруулсан бол татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2-дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
17. Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд зааснаас тусгайлан авч үзэж "орлого, эд хөрөнгө буюу гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ"-гээр хязгаарласан бөгөөд харин "Эд хөрөнгө"-д татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан "бараа" гэсэн ойлголт багтана.
18.Энэ зүйлд заасан "оргон зайлах" гэдэгт энэ тогтоолын хоёр дахь хэсгийн 1-д заасан татвар төлөгч-иргэн, албан тушаалтан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байнга оршин суугаа газартаа /хаягтаа/ амьдрахгүй байх, албан тушаалын үүргээ биелүүлэхгүй орхих зэргээр тухайн албан татварын тайлан гаргах хугацаа өнгөрч дараагийн тайланг гаргах хугацаа хүртэл татварын алба, байцаагчаас нуугдан явах идэвхтэй үйлдэл байхыг ойлгоно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ТУНГАЛАГ
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* .shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
} */
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
/* section table td, section table th {
text-align: initial;
} */
/* table {
border-spacing: 0;
float: left;
border-collapse: collapse;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
Сонсох:
x
.shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
}
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Address: The National Legal Institute building, Lawyers’ Street 1, Baga Toiruu /15160/, 4th khoroo, Chingeltei district, Ulaanbaatar-46, Mongolia
Timetable: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 Lunch)
Tell: +(976)-11-315735
Fax: 315735
Email: info@legalinstitute.mn
Legislation Acts
The Constitution of Mongolia (1)
Laws of Mongolia (938)
International Treaties to which Mongolia is Party (699)
Decrees by The President (218)
Resolutions by The State Ikh Khural (2562)
Government Resolutions (5745)
Decisions by The Constitutional Court of Mongolia (334)
Resolutions by The State Supreme Court (259)
Decisions by The Heads of the bodies appointed by The Parliament (136)
Ministerial decrees (986)
Regulations by government agencies (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Organizations exercising state functions under contract or in accordance of law (3)
Resolutions by Self-governing bodies in province, The capital city (1206)
Orders by the Governors of the provinces, The capital city (85)
Councils, Committees and other collectives (576)
General Judge Council (9)
About Legalinfo
About us
Introduction
Regulations
Structure
PRIVACY POLICY
Help
© 2021 legalinfo.mn All rights reserved.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');