ТӨРИЙН ӨМЧИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
MOНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Дугаар 15
Иргэний хуулийн 31.1, 31.3, Дээд боловсролын тухай хуулийн 5.3, 5.5, 6.3 дахь хэсэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.1-ийг үндэслэн "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн өмчийн дараахь их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, дор дурдсанаар өөрчлөн зохион байгуулсугай:
а) Улаанбаатарын их сургууль, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, Гааль, эдийн засгийн дээд сургуулийг Монгол Улсын их сургуульд нэгтгэх; /ЗГ-ын 2015 оны 358-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 131-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон/
б) Соёлын дээд сургууль, Дүрслэх урлагийн дээд сургууль, Кино урлагийн дээд сургууль, Радио телевизийн дээд сургуулийг Соёл, урлагийн их сургуульд нэгтгэх;/ЗГ-ын 2015-8-17-ны өдрийн 330-р тогтоолоор өөрчлөлт орсон/
в) Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг Шинжлэх ухаан, технологийн их сургуульд нэгтгэх. /ЗГ-ын 2013-5-4-ний 161-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2. Дор дурдсан их сургуулийн харьяа сургуулийг салбар сургууль болгон өөрчилсүгэй:
а) Монгол Улсын их сургуулийн харьяа Завхан аймаг дахь Эдийн засгийн сургууль, Орхон аймаг дахь сургуулийг Монгол Улсын их сургуулийн салбар;
(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
б) Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Орхон, Сүхбаатар, Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар; /ЗГ-ын 2013-5-4-ний 161-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
в) Боловсролын их сургуулийн харьяа Архангай аймаг дахь Багшийн коллежийг Боловсролын их сургуулийн салбар;
г) Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны коллежийг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн салбар;
д) Соёл, урлагийн их сургуулийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийг Соёл, урлагийн их сургуулийн салбар;
(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
е) Боловсролын их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг Ховд аймаг дахь Ховд их сургуулийн салбар.
(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
3. Хөдөө аж ахуйн их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуульд нэгтгэсүгэй.
(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
4. Хөдөө аж ахуйн их сургуулийн Ховд аймаг дахь Алтайн бүсийн салбар сургуулийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, Ховд аймаг дахь "Хөгжил" Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэгтгэсүгэй.
5. Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс татан буулгасугай.
6. Үйлдвэрлэл, урлалын сургууль, Монгол-Солонгосын техникийн коллеж, "Улаангом" коллежийг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөн зохион байгуулсугай.
7. Монгол-Солонгосын техникийн коллежийн харьяа Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож Монгол-Солонгосын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн салбар сургууль болгон өөрчилсүгэй. /ЗГ-ын 2013 оны 267-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
8. Улаанбаатарын их сургууль, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль, Гааль, эдийн засгийн дээд сургуулийн байр, эд хөрөнгийг Монгол Улсын их сургуулийн; Соёлын дээд сургууль, Дүрслэх урлагийн дээд сургууль, Кино урлагийн дээд сургууль, Радио телевизийн дээд сургуулийн байр, эд хөрөнгийг Соёл, урлагийн их сургуулийн; Барилгын коллеж, Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийн байр, эд хөрөнгийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн балансад 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс тус тус шилжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай./ЗГ-ын 2015 оны 330, 358-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 131-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон/
9. Дээд боловсролын сургалтын байгууллагуудыг өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай:
а) дипломын болон бакалаврын боловсрол эзэмшихээр суралцаж байгаа оюутнуудыг мэргэжлийнх нь дагуу тэдний эрх ашигт нийцүүлэн холбогдох сургуульд шилжүүлэн суралцуулах ажлыг зохион байгуулалттай, үр дүнтэй хийх;
б) өөрчлөн зохион байгуулагдсан сургуулийн багш, албан хаагчдыг холбогдох сургуульд шилжүүлэн ажлын байраар хангах, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;
в) бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан сургуулиудын байр, эд хөрөнгийг шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий ажлын хэсгүүд томилж ажиллуулах;
г) өөрчлөн зохион байгуулагдсан дээд боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцох арга хэмжээ авах.
10. Зохион байгуулалтын өөрчлөлтөд хамрагдсан сургуулиудын сургалтын орчинг сайжруулах, лаборатори, техник хэрэгслээр хангах, багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, олон улсын байгууллагын зээл, тусламж болон санхүүгийн бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт үүрэг болгосугай.
11. Цагдаагийн академи, Батлан хамгаалахын их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль, Үндэсний тагнуулын академийн хэв шинжийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах асуудлыг судлан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* .shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
} */
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
/* section table td, section table th {
text-align: initial;
} */
/* table {
border-spacing: 0;
float: left;
border-collapse: collapse;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function(){
//hide the all of the element with class msg_body
//$(".msg_body").hide();
//toggle the componenet with class msg_body
$(".msg_head").click(function() {
$(this).toggleClass("closed_head").next(".msg_body").slideFadeToggle(400);
});
$(".printpage").click(function() {
$(this).parent().parent().printElement({
printMode : "popup"
});
});
});
Сонсох:
x
.shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
}
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 хороо, 7 хороолол, Алтайн гудамж 841
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)
Утас: +(976)-11-323317
Факс: 315735
И-мэйл: info@legalinstitute.mn
Эрх зүйн актууд
Монгол Улсын Үндсэн Хууль (1)
Монгол Улсын хууль (938)
Монгол Улсын олон улсын гэрээ (699)
Ерөнхийлөгчийн зарлиг (218)
Улсын Их Хурлын тогтоол (2562)
Засгийн газрын тогтоол (5745)
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (334)
Улсын дээд шүүхийн тогтоол (259)
УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (136)
Сайдын тушаал (986)
Засгийн газрын агентлагийн даргын тушаал (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллага (3)
Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (1206)
Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (85)
Зөвлөл, хороо, бусад байгууллага (576)
Шүүхийн ерөнхий зөвлөл (9)
ЭЗМНС-ийн тухай
Бидний тухай
ЭЗМНС - ийн танилцуулга
ЭЗМНС - ийн журам
Сайтын бүтэц
PRIVACY POLICY
Танд тусалъя
© 2025 legalinfo.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.