ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
Дугаар 112
Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн хөрөнгийн чадварыг дээшлүүлж, найдвартай ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Аймгуудын эрчим хүчний үйлдвэрт төвлөрсөн төсвөөс олгох татаасыг аймгийнх нь санхүүжилтэд оруулж байхын хамт дизель станц, халаалтын зуухыг цаашид алдагдалгүй ажиллуулах арга хэмжээг тухайн орон нутгийн онцлогт зохицуулан авч хэрэгжүүлэхийг Сангийн яам, эрчим хүч, геологи, уул уурхайн яам, аймгуудын Засаг дарга нарт даалгасугай.
2.Хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар тасалдуулахгүй найдвартай хангаж байх талаар өмчлөгтэй нь тодорхой гэрээ байгуулсны үндсэн дээр орон нутгийн дизель цахилгаан станц, халаалтын зуухыг хувьчлах ажлыг 1994 оны халаалтын улирал эхлэхээс өмнө зохион байгуулсан байхыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс, Эрчим хүч, геологи, уул уурхайн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Эрчим хүч, геологи, уул уурхайн яаманд даалгах нь:
а)эрчим хүчний үйлдвэрүүдийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг багасгах, дулааны цахилгаан станцуудын зарим зуухыг мазут хэрэглэхгүйгээр галладаг болгох, бололцоотой зарим сум, суурин газрыг цахилгааны төвлөрсөн хангамжийн сүлжээнд оруулах, цахилгаан дамжуулах шугамын бетон тулгуурыг дотооддоо үйлдвэрлэж хэрэглэх, цахилгаан,дулааны алдагдлыг багасгах замаар эрчим хүчний хангамжийг найдвартай болгож, эрчим хүч үйлдвэрлэх, түгээхэд гарах зардлыг хямдруулах арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;
б)эрчим хүчний үйлдвэрлэлийн ачааллыг зохицуулж жигдрүүлэх зорилгоор шөнийн ээлжээр үйлдвэрлэл зохион байгуулсан хэрэглэгчдэд шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны үнийг нь хямдруулах зэргээр зохих урамшуулал үзүүлэх арга хэмжээ авсугай.
4.Аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрүүдэд эрчим хүчний үнийн зөрүүд 1993 онд олгох байсан санхүүжилтийн дутууг энэ оны эхний хагаст гүйцээж олгохын хамт аймгийн байгууллагуудын хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийн дутууг мөн хугацаанд бүрэн барагдуулах, цаашид сар тутам төлбөр тооцоог шуурхай хийлгэж байх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
5.Аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгах нь:
а)төсөвт байгууллагуудын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөр тооцоог шуурхай болгохын тулд зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох гэрээ байгуулсны үндсэн дээр тэднээс эрчим хүчний үйлдвэртэй тооцоо нийлсэн акт баримтыг үндэслэн төсвийнх нь санхүүжилтэд төлбөрийг оруулан тооцож санхүүгийн байгууллагаас эрчим хүчний үйлдвэрүүдэд шууд шилжүүлэх арга хэмжээ авч ажилласугай;
б)эрчим хүчний хэрэглээг зохицуулж, зардал хэмнэх зорилгоор боломжтой үйлдвэрлэлийг шөнийн цагаар (22 цагаас дараа өдрийн 06 цагийн хооронд) явуулах ажил зохион байгуулсугай;
в)аймгийн төв, суурин газрын дулааны станц, уурын зуухны нүүрс тээвэрлэхэд аль болохоор бага зардал гаргах, үүнтэй холбогдуулан чиргүүл ашиглах, авто тээврийн сул гүйлтийг багасгах, сөрөг тээвэр гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай;
г)эрчим хүчний ашиглалт, нүүрсний хадгалалт, нөөцлөлтийн байдалд тавих хяналт, шаардлагыг өндөржүүлж, нүүрс, цахилгаан, эрчим хүчийг зүй бус аргаар ашиглах, зориулалт бусаар хэрэглэхтэй хийх тэмцлийг хүчтэй болгоход холбогдох байгууллагуудын хүч анхаарлыг төвлөрүүлэн зохион байгуулж, илэрсэн зөрчлийг тухай бүр таслан зогсоох, аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авч байсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.ЖИГЖИД
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* .shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
} */
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
/* section table td, section table th {
text-align: initial;
} */
/* table {
border-spacing: 0;
float: left;
border-collapse: collapse;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ) ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 112 Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн хөрөнгийн чадварыг дээшлүүлж, найдвартай ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1.Аймгуудын эрчим хүчний үйлдвэрт төвлөрсөн төсвөөс олгох татаасыг аймгийнх нь санхүүжилтэд оруулж байхын хамт дизель станц, халаалтын зуухыг цаашид алдагдалгүй ажиллуулах арга хэмжээг тухайн орон нутгийн онцлогт зохицуулан авч хэрэгжүүлэхийг Сангийн яам, эрчим хүч, геологи, уул уурхайн яам, аймгуудын Засаг дарга нарт даалгасугай. 2.Хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар тасалдуулахгүй найдвартай хангаж байх талаар өмчлөгтэй нь тодорхой гэрээ байгуулсны үндсэн дээр орон нутгийн дизель цахилгаан станц, халаалтын зуухыг хувьчлах ажлыг 1994 оны халаалтын улирал эхлэхээс өмнө зохион байгуулсан байхыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс, Эрчим хүч, геологи, уул уурхайн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай. 3.Эрчим хүч, геологи, уул уурхайн яаманд даалгах нь: а)эрчим хүчний үйлдвэрүүдийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг багасгах, дулааны цахилгаан станцуудын зарим зуухыг мазут хэрэглэхгүйгээр галладаг болгох, бололцоотой зарим сум, суурин газрыг цахилгааны төвлөрсөн хангамжийн сүлжээнд оруулах, цахилгаан дамжуулах шугамын бетон тулгуурыг дотооддоо үйлдвэрлэж хэрэглэх, цахилгаан,дулааны алдагдлыг багасгах замаар эрчим хүчний хангамжийг найдвартай болгож, эрчим хүч үйлдвэрлэх, түгээхэд гарах зардлыг хямдруулах арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй; б)эрчим хүчний үйлдвэрлэлийн ачааллыг зохицуулж жигдрүүлэх зорилгоор шөнийн ээлжээр үйлдвэрлэл зохион байгуулсан хэрэглэгчдэд шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны үнийг нь хямдруулах зэргээр зохих урамшуулал үзүүлэх арга хэмжээ авсугай. 4.Аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрүүдэд эрчим хүчний үнийн зөрүүд 1993 онд олгох байсан санхүүжилтийн дутууг энэ оны эхний хагаст гүйцээж олгохын хамт аймгийн байгууллагуудын хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийн дутууг мөн хугацаанд бүрэн барагдуулах, цаашид сар тутам төлбөр тооцоог шуурхай хийлгэж байх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай. 5.Аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгах нь: а)төсөвт байгууллагуудын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөр тооцоог шуурхай болгохын тулд зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох гэрээ байгуулсны үндсэн дээр тэднээс эрчим хүчний үйлдвэртэй тооцоо нийлсэн акт баримтыг үндэслэн төсвийнх нь санхүүжилтэд төлбөрийг оруулан тооцож санхүүгийн байгууллагаас эрчим хүчний үйлдвэрүүдэд шууд шилжүүлэх арга хэмжээ авч ажилласугай; б)эрчим хүчний хэрэглээг зохицуулж, зардал хэмнэх зорилгоор боломжтой үйлдвэрлэлийг шөнийн цагаар (22 цагаас дараа өдрийн 06 цагийн хооронд) явуулах ажил зохион байгуулсугай; в)аймгийн төв, суурин газрын дулааны станц, уурын зуухны нүүрс тээвэрлэхэд аль болохоор бага зардал гаргах, үүнтэй холбогдуулан чиргүүл ашиглах, авто тээврийн сул гүйлтийг багасгах, сөрөг тээвэр гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай; г)эрчим хүчний ашиглалт, нүүрсний хадгалалт, нөөцлөлтийн байдалд тавих хяналт, шаардлагыг өндөржүүлж, нүүрс, цахилгаан, эрчим хүчийг зүй бус аргаар ашиглах, зориулалт бусаар хэрэглэхтэй хийх тэмцлийг хүчтэй болгоход холбогдох байгууллагуудын хүч анхаарлыг төвлөрүүлэн зохион байгуулж, илэрсэн зөрчлийг тухай бүр таслан зогсоох, аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авч байсугай. Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.ЖИГЖИД
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function(){
//hide the all of the element with class msg_body
//$(".msg_body").hide();
//toggle the componenet with class msg_body
$(".msg_head").click(function() {
$(this).toggleClass("closed_head").next(".msg_body").slideFadeToggle(400);
});
$(".printpage").click(function() {
$(this).parent().parent().printElement({
printMode : "popup"
});
});
});
Сонсох:
x
.shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
}
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Address: The National Legal Institute building, Lawyers’ Street 1, Baga Toiruu /15160/, 4th khoroo, Chingeltei district, Ulaanbaatar-46, Mongolia
Timetable: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 Lunch)
Tell: +(976)-11-315735
Fax: 315735
Email: info@legalinstitute.mn
Legislation Acts
The Constitution of Mongolia (1)
Laws of Mongolia (938)
International Treaties to which Mongolia is Party (699)
Decrees by The President (218)
Resolutions by The State Ikh Khural (2562)
Government Resolutions (5745)
Decisions by The Constitutional Court of Mongolia (334)
Resolutions by The State Supreme Court (259)
Decisions by The Heads of the bodies appointed by The Parliament (136)
Ministerial decrees (986)
Regulations by government agencies (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Organizations exercising state functions under contract or in accordance of law (3)
Resolutions by Self-governing bodies in province, The capital city (1206)
Orders by the Governors of the provinces, The capital city (85)
Councils, Committees and other collectives (576)
General Judge Council (9)
About Legalinfo
About us
Introduction
Regulations
Structure
PRIVACY POLICY
Help
© 2021 legalinfo.mn All rights reserved.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.