БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Дугаар 147
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын чанар, хүртээмжийг сайжруулж, Монгол хүүхдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх зорилгоор дараах арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг доор дурдсан Засгийн газрын гишүүд, албан тушаалтанд даалгасугай:
1.1.бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийг 2026-2027 оны хичээлийн жилээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, суурь болон бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийг эрчимжүүлж, 2028-2029 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн бүх ангид шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд;
1.2."Багшийн гурван тулгуурт бодлого" цогц арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, багшийн хөгжлийн тогтолцоог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загварын дагуу шинэчлэх, багшийн чадамжийн стандартыг 2026 онд багтаан боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд;
1.3.багшийн ажлын ачааллыг багасгах болон мэдлэгийн хоцрогдол, боловсролын ялгааг бууруулах зорилгоор "Нэг багшид нэг AI туслах", "Нэг хүүхэд нэг AI туслах" суралцахуйн явц, үр дүнг үнэлэх цахим системийг нэвтрүүлж ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд;
1.4.сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд суралцагч бүрд хэрэгцээнд тохирсон онцлог сургалтын зөвлөмж, даалгавар, үнэлгээ, арга зүйн цогц шийдэл бүхий их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан системийг нэвтрүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд;
1.5.сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун, дэвшилтэт технологи нэвтрүүлж, цахим боловсрол олгох зорилгоор сургалтад ашиглах компьютерын үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, хүүхэд бүрийг цахим төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд;
1.6.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ажлын норм, нормативыг шинэчилж, цаашид чадамжид суурилсан гүйцэтгэлийн үнэлгээний цахим систем хөгжүүлж, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгохыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт;
1.7.ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоог дахин төлөвлөх хүрээнд сумдад бага, дунд болон сум дундын ахлах сургууль, нийслэл, аймаг болон бүсийн төвүүдэд олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургууль, ачаалал ихтэй аймаг, дүүргүүдэд хотхоны бага сургууль, алслагдсан болон хилийн бүсэд багийн бага сургууль байгуулах, жишиг сургуулиудын үйл ажиллагааг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.8.сумын бага, дунд сургууль, хотхоны бага сургуулийн барилга, байгууламжийн норм, дүрэмд өөрчлөлт оруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өртөг багатай, эко, зөөврийн сургуулийн барилга барих асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарт;
1.9.боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, түүний засвар тохижилтын ажилд ашигласан барилгын материал, тоног төхөөрөмж, будаг, шохой зэрэг барилгын материалд лабораторийн сорил, шинжилгээ хийлгэх, шинээр барих болон сэргээн засварлах барилга байгууламжид хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан барилгын материал ашиглах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд;
1.10.боловсролын сургалтын байгууллагын анги танхим, лаборатори, урлаг, спортын заал, дотуур байрыг стандартын шаардлагад нийцүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, багаж хэрэгсэл, урвалж бодис, цахим дэд бүтэц, ухаалаг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт.
2.Дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, оюутан, залуусыг ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх зорилгоор дараах арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг доор дурдсан Засгийн газрын гишүүд, албан тушаалтанд даалгасугай:
2.1.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хосмог хэлбэрээр хөгжүүлэх, ажлын байран дахь сургалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэх, чадварлаг хүний нөөц бэлтгэхэд хамтын хариуцлагын зарчмыг баримтлан, сургалтыг уян хатан, хосолмол хэлбэрээр салбар болон улирлын онцлогт нийцүүлэн зохион байгуулах ажлыг 2026 онд багтаан эхлүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд;
2.2.мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулсан цахим платформ нэвтрүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарт;
2.3.дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал, эрэмбэ, чансааны шалгуур үзүүлэлтийг 2026 онд багтаан шинэчилж, өгөгдөлд суурилсан үнэлгээний тогтолцоонд шилжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд;
2.4.төрийн өмчийн их сургуулийн тогтмол зардлыг гүйцэтгэлд суурилан санхүүжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх, тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон багш, инженер, эмч, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, байгалийн ухааны чиглэлээр суралцагчдад тэтгэлэг олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зорилтот бүлгийн оюутнуудад зориулсан тэтгэлэг, зээл, дэмжлэгийн хосолмол загвар бий болгох талаар зохих арга хэмжээ авахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд;
2.5."Боловсролын зээлийн сан"-г "Боловсролын хөгжлийн сан" болгон өөрчлөн зохион байгуулахтай холбоотойгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд;
2.6.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагын эрх зүйн орчныг шинэчилж, хэрэгжилтийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад нээлттэй болгох арга хэмжээ авахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд;
2.7.мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагын шаталсан тогтолцоог бэхжүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрийн агуулга, багц цагийг дүйцүүлэх, хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчныг бүрдүүлэх, ажлын байранд шаардлагатай ур чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтын орчин, дэд бүтэц, дадлагын газар, бааз, тоног төхөөрөмж, лаборатори болон дотуур байрын стандартыг шинэчлэх, дадлагын материал, тоног төхөөрөмж, түүхий эдийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд.
3.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* section table td,
section table th {
overflow-wrap: break-word;
width: unset !important;
}
section table {
float: left;
width: 100% !important;
}
.shine-huuli-body table td {
word-break: break-word !important;
width: auto !important;
padding: 3px;
white-space: pre-wrap !important;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function(){
//hide the all of the element with class msg_body
//$(".msg_body").hide();
//toggle the componenet with class msg_body
$(".msg_head").click(function() {
$(this).toggleClass("closed_head").next(".msg_body").slideFadeToggle(400);
});
$(".printpage").click(function() {
$(this).parent().parent().printElement({
printMode : "popup"
});
});
});
Сонсох:
x
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 хороо, 7 хороолол, Алтайн гудамж 841
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)
Утас: +(976)-11-323317
Факс: 315735
И-мэйл: info@legalinstitute.mn
Эрх зүйн актууд
Монгол Улсын Үндсэн Хууль (1)
Монгол Улсын хууль (938)
Монгол Улсын олон улсын гэрээ (699)
Ерөнхийлөгчийн зарлиг (218)
Улсын Их Хурлын тогтоол (2562)
Засгийн газрын тогтоол (5745)
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (334)
Улсын дээд шүүхийн тогтоол (259)
УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (136)
Сайдын тушаал (986)
Засгийн газрын агентлагийн даргын тушаал (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллага (3)
Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (1206)
Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (85)
Зөвлөл, хороо, бусад байгууллага (576)
Шүүхийн ерөнхий зөвлөл (9)
ЭЗМНС-ийн тухай
Бидний тухай
ЭЗМНС - ийн танилцуулга
ЭЗМНС - ийн журам
Сайтын бүтэц
PRIVACY POLICY
Танд тусалъя
© 2025 legalinfo.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.