ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 362 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Дугаар 31
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам"-д доор дурдсан агуулгатай 2.13-2.18, 3.6, 4.4,5.15-5.27 дахь хэсэг тус тус нэмсүгэй:
1/2 дугаар зүйлийн 2.13-2.18 дахь хэсэг:
"2.13.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 2.8-д заасан комиссын шийдвэрийг тухайн иргэний бодит нөхцөл байдалтай нийцэхгүй гэж дүгнэсэн бол асаргааны тэтгэмжийг түдгэлзүүлж, холбогдох хяналт, шалгалтыг зохион байгуулна. Хяналт, шалгалтаар асаргааны тэтгэмжийг олгох шийдвэр гарсан тохиолдолд түдгэлзүүлсэн хугацаанаас тооцож нөхөн олгоно.
2.14.Энэ журмын 2.8-д заасан комисс нь иргэний байнгын асаргаа шаардлагатай эсэхийг дараах хэлбэрээр тогтоож, эсхүл сунгана:
2.14.1.иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр холбогдох баримт бичигт үндэслэн;
2.14.2.шаардлагатай тохиолдолд холбогдох баримт бичгийг үндэслэн цахим хэлбэрээр.
2.15.Энэ журмын 2.8-д заасан комисс нь гадаад улсад байгаа, отор хийж байгаа малчин өрхийн, эсхүл байнга оршин суудаг газраас өөр орон нутагт эмчлүүлж байгаа иргэний байнгын асаргаа шаардлагатай тухай тодорхойлолтыг холбогдох баримт бичигт үндэслэн цахим хэлбэрээр тогтоож, сунгана.
2.16.Энэ журмын 2.8-д заасан тодорхойлолтын хугацааг өвчний явц, хүндрэлийг харгалзан, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан өвчин, гэмтлийн жагсаалтыг үндэслэн сунгах тохиолдолд сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй.
2.17.Байнгын асаргаа шаардлагатай хүүхэд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй болохыг эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан өвчин, гэмтлийн жагсаалтыг үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс тодорхойлно.
2.18.Төрөлжсөн асрамжийн газарт асруулж байгаа, сэтгэцийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа, хорих ангид ял эдэлж байгаа хүний тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлтийг тухайн байгууллагын нийгмийн ажилтан нь байгууллагын байрлаж байгаа газрын нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хандан гаргана. Нийгмийн ажилтан нь зөвхөн хүсэлт гаргах эрхтэй бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг арилжааны банк дахь тухайн иргэний нэр дээрх дансанд шилжүүлнэ."
2/3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг:
"3.6.Энэ журмын 3.2-т заасан баримт бичгийг үндэслэн байнгын асаргааны тэтгэмж авч байгаа иргэнээс нэмэлт баримт бичиг шаардахгүйгээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.6, эсхүл 13.5.7-д заасан тэтгэмжийг олгоно."
3/4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг:
"4.4.Тэтгэвэр, тэтгэмж авагч нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахгүй байх үүрэг хүлээнэ."
4/5 дугаар зүйлийн 5.15-5.27 дахь хэсэг:
"5.15.Төрөлжсөн асрамжийн газарт асруулж байгаа хүүхдийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлтийг асрамжийн газрын, эсхүл сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан гаргана;
5.16.Энэ журмын 5.15-д заасан асрамжийн газрын, эсхүл сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь төрөлжсөн асрамжийн газарт асруулж байгаа хүүхдэд зөвхөн данс нээлгэх эрхтэй бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг арилжааны банк дахь хүүхдийн нэр дээрх хугацаатай хадгаламжийн дансанд шилжүүлнэ;
5.17.Хадгаламжийн дэвтрийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хадгалж, хүүхдийг 18 нас хүрсний дараа өөрт нь, хүүхэд нас барсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүний өв залгамжлагчид нь тооцоо нийлсэн акт үйлдэж, хүлээлгэн өгнө;
5.18.Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага болон хүүхдийн асрамж халамжийн байгууллагын нийгмийн ажилтан нь 18 нас хүрээгүй байхдаа асрамжийн газраас гарч байгаа хүүхдийн хугацаатай хадгаламжийн дансанд хуримтлагдсан тэтгэвэр, тэтгэмжийг захиран зарцуулах эрхийг 18 нас хүрсний дараа хүүхдэд өөрт нь олгоно;
5.19.Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 18 хүртэлх насны мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, коллежид суралцаж байгаа хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжийн 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансанд шилжүүлнэ;
5.20.Асрамжийн газар болон орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага нь хүүхдийг 18 насанд хүрч хадгаламжийн дансан дахь мөнгөө захиран зарцуулахаас өмнө санхүүгийн мэдлэг, боловсрол олгох сургалтад хамруулж, өөрөө хүсвэл үргэлжлүүлэн хадгаламжид хадгалж, асрамжаас гарч бие даан амьдрахад нь хүлээлгэн өгнө;
5.21.Энэ журмын 5 дугаар зүйлийн 5.15-5.20 дахь хэсэгт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан аймаг, дүүргийн байгууллага, хүүхдийн эрхийн улсын байцаагч, сум хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хяналт тавьж ажиллана;
5.22.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын хяналт, шалгалт хариуцсан нэгж нь Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэнийг зөв тогтоосон эсэхэд түүврийн аргаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг улирал тутамд хийнэ;
5.23.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, ажилтны ёс зүй, харилцаа хандлагыг цаасан болон цахим (киоск, мессеж) хэлбэрээр үнэлж, сэтгэл ханамжийн судалгааны дүнд үндэслэн үйлчилгээг сайжруулах, сургалт зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулна;
5.24.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээний талаар иргэдийн санал, гомдлыг цаасан болон цахим хэлбэрээр, тусгай дугаар бүхий нээлттэй утсаар хүлээн авч шийдвэрлэнэ;
5.25.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэнийг үнэн зөв тогтоосон эсэхэд хийх хөндлөнгийн хяналт, шалгалтыг жилд нэг удаа өндөр настны тэтгэвэр тогтоолгосон эмч, багш, хуульч зэрэг мэргэжилтэй ахмад настны төлөөлөл бүхий зөвлөл хийх бөгөөд тэднийг зөвлөх үйлчилгээний хүрээнд сонгон шалгаруулж, шаардагдах зардлыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ;
5.26.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох үйлчилгээ үзүүлэх ажилтнуудад сургалт зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага улирал тутам тогтмол зохион байгуулна;
5.27.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага, ажилтан нь энэ журамд зааснаас гадна нэмэлт баримт бичиг иргэдээс шаардахыг хориглоно."
2.Мөн журмын 5.4 дэх хэсгийн "асарч болно." гэсний дараа "Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.1, 13.2.2-т заасан иргэнд хүүхдийн тоо хамаарахгүй олгоно." гэж, 5.10 дахь хэсгийн "давхар олгоно." гэсний дараа "Асаргааны тэтгэмж авах хэд хэдэн нөхцөлийг зэрэг хангаж байгаа бол хуульд заасны дагуу тэтгэмжийг олгож болно." гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн журмын 2.8 дахь хэсэг, 3.3.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэг:
"2.8.Байнгын асаргаа шаардлагатай бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй иргэний тодорхойлолтыг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргын дүгнэлт, оношилгоо, үзлэг шинжилгээ, холбогдох баримт бичгийг үндэслэн, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маягтын дагуу дараах комисс тогтоож сунгана:
2.8.1.ахмад настан, 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний тодорхойлолтыг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс;
2.8.2.оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, нийслэлд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмнэлэг хяналтын комисс;
2.8.3.байнгын асаргаа шаардлагатай 0-18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймаг, дүүргийн орон тооны бус салбар комисс."
2/3 дугаар зүйлийн 3.3.3 дахь заалт:
"3.3.3.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.5.2-т заасан тохиолдолд эцэг, эхийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсон, эцэг, эх байх эрхийг нь хассан, хязгаарласан, эцэг, эх нь эрх зүйн чадамжгүй гэж тогтоогдсон, эсхүл гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх (эцэг) нь нас барсан тохиолдолд шүүхийн шийдвэр, эцэг, эх нь тогтоогдоогүй бол энэ тухай цагдаагийн байгууллагын лавлагаа, тодорхойлолт;"
4.Мөн журмын 1.1 дэх хэсгийн "13.1.5" гэснийг "13.1.6" гэж, 5.3 дахь хэсгийн "хүсэлтийг үндэслэн түүний итгэмжлэгдсэн этгээдэд" гэснийг "итгэмжлэлийг үндэслэн түүний гэр бүлийн гишүүнд" гэж, 5.13 дахь хэсгийн "тодорхойлолтыг" гэснийг "актыг" гэж, 8.9 дэх хэсгийн "иргэн" гэснийг "иргэнд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ." гэж, мөн хэсгийн "түүнчлэн" гэснийг "Түүнчлэн" гэж, 3.2.4, 3.2.6, 3.2.7 дахь заалтын "13.2.2-т" гэснийг "13.2.1-д" гэж, 3.3.2 дахь заалтын "дүгнэлт" гэснийг "акт" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Мөн журмын 2.11 дэх хэсгийн "дүгнэсэн Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг үндэслэлтэй гэж" гэснийг, 3.3.1 дэх заалтын "хуулбарын хамт" гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* section table td,
section table th {
overflow-wrap: break-word;
width: unset !important;
}
section table {
float: left;
width: 100% !important;
}
.shine-huuli-body table td {
word-break: break-word !important;
width: auto !important;
padding: 3px;
white-space: pre-wrap !important;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function(){
//hide the all of the element with class msg_body
//$(".msg_body").hide();
//toggle the componenet with class msg_body
$(".msg_head").click(function() {
$(this).toggleClass("closed_head").next(".msg_body").slideFadeToggle(400);
});
$(".printpage").click(function() {
$(this).parent().parent().printElement({
printMode : "popup"
});
});
});
Сонсох:
x
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 хороо, 7 хороолол, Алтайн гудамж 841
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)
Утас: +(976)-11-323317
Факс: 315735
И-мэйл: info@legalinstitute.mn
Эрх зүйн актууд
Монгол Улсын Үндсэн Хууль (1)
Монгол Улсын хууль (938)
Монгол Улсын олон улсын гэрээ (699)
Ерөнхийлөгчийн зарлиг (218)
Улсын Их Хурлын тогтоол (2562)
Засгийн газрын тогтоол (5745)
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (334)
Улсын дээд шүүхийн тогтоол (259)
УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (136)
Сайдын тушаал (986)
Засгийн газрын агентлагийн даргын тушаал (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллага (3)
Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (1206)
Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (85)
Зөвлөл, хороо, бусад байгууллага (576)
Шүүхийн ерөнхий зөвлөл (9)
ЭЗМНС-ийн тухай
Бидний тухай
ЭЗМНС - ийн танилцуулга
ЭЗМНС - ийн журам
Сайтын бүтэц
PRIVACY POLICY
Танд тусалъя
© 2025 legalinfo.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.