Чиглэл өгөх тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Дугаар 124
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2025 оны 109 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:
1/үнийн өсөлтөөс сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах зорилгоор төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж, төсвийг хэт тэлэх, эрэлтийн гаралтай инфляц үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх;
2/уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагааг биржийн арилжаанаас салгаж, бие даасан байдлаар зохицуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах;
3/хилийн боомт, гаалийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс давхардуулан шаардахгүй байх, нэвтрэх хугацааг богиносгох замаар тээврийн зардлыг бууруулах, тээвэр, логистикийн саатлаас шалтгаалан импортын барааны үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх;
4/уул уурхайн салбарын өсөлтөөс үүдсэн төсвийн хэт тэлэлтээс хамгаалах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг чангатгах, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон нэмэлт орлогыг хуримтлуулах, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, технологи зэрэг бусад боломжит салбарт хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийг төрөлжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх;
5/барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, оюуны өмчөөр хамгаалагдсан, эсхүл нарийн технологи шаардсанаас бусад төрөөс хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн худалдан авалт, барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих, шаардлагатай тохиолдолд дээрх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг шинэчлэх санал боловсруулж, танилцуулах;
6/эмийн зохицуулалтын төлөвшлийн түвшин өндөр улсуудаас чанартай эмийг бөөнөөр худалдан авч, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар эмийн үнийг бууруулах, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан зохицуулалтыг хялбаршуулж, үнийн өсөлтөд хяналт тавих;
7/төрөөс үнийг зохицуулж байгаа салбаруудыг инфляцид огцом нөлөө үзүүлэхгүй байхаар тооцож, үе шаттай чөлөөлөх, зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан төрийн бүх төрлийн зохицуулалтыг хялбаршуулах;
8/төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр доор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэх замаар өрхийн орлогыг хамгаалах:
a/төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн байгууллагын бүтэц, чиг үүргийг бүх шатанд нягталж, давхардсан чиг үүрэг, байгууллагыг нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой ажил, үйлчилгээг төр гүйцэтгэхийг хязгаарлах, нийгмийн болон дэд бүтцийн салбарын суурь үйлчилгээг гэрээний үндсэн дээр шаардлагатай нөөцийг ашиглан хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх;
б/бүтээмж, гүйцэтгэлд суурилсан төрийн албан хаагчийн цалин хөлс, тэтгэмж, урамшууллын тогтолцооны загварыг боловсруулж ур чадвар, үр дүнтэй уялдуулсан, цалин урамшууллын системийг нэвтрүүлэх;
в/үр өгөөж бага олон нийтийн арга хэмжээ, сурталчилгаа, гадаад томилолт, автомашин, тавилга худалдан авах зэрэг урсгал зардлыг үе шаттайгаар бодитой бууруулах;
г/хөдөө аж ахуйн болон бусад салбарын татаас, урамшуулал, татварын хөнгөлөлтийн үр дүнг тооцож, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэггүй, зорилтот бүлэгт хүрдэггүй дэмжлэгийг өөрчлөх, бүрмөсөн зогсоох;
д/Засгийн газрын тусгай сангуудын давхардлыг арилгаж, зарим санг татан буулгах, сангуудын үйл ажиллагааг ил тод болгож, хяналтыг сайжруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, танилцуулах;
е/төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчилж, эрсдэлд суурилсан, давхардал, хүнд сурталгүй, цахимжсан төрийн хяналтыг бэхжүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог төлөвшүүлэх;
ё/бизнес эрхлэхэд хүндрэл, чирэгдэл учруулж байгаа эрх зүйн баримт бичгийг судалж, өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох арга хэмжээ авах;
ж/хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжихэд чиглэсэн бизнесийн шударга өрсөлдөөн, эрх тэгш байдлыг хангах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх арга хэмжээг авах, шаардлагатай тохиолдолд холбогдох хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулах;
з/хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох үүднээс ядуурал, ажилгүйдлийг бууруулах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын шинэчлэлийг орлогын дахин хуваарилалттай хамтад нь хийх асуудлыг цогцоор нь судалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулах;
и/хөрөнгийн биржийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор тус биржийн төрийн өмчийн хувьцааны эзлэх хувийг бууруулах, нээлттэй хэлбэрээр хувьчлах, мэргэжлийн байгууллага, хөрөнгө оруулагчтай урт хугацаанд гэрээ байгуулж хамтарч ажиллах хувилбаруудыг судалж, танилцуулах.
2.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монголбанк /С.Наранцогт/, Санхүүгийн зохицуулах хороо /Т.Жамбаажамц/-нд даалгасугай:
1/өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг тогтворжуулах, иргэдийн бодит орлогыг хамгаалах чиглэлээр мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
2/гадаадын банкуудын салбарыг холбогдох хуулийн дагуу дотоодын зах зээлд нэвтрүүлж, өрсөлдөөнийг дэмжих, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээг авах;
3/банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг үе шаттай бууруулах;
4/хөнгөлөлттэй ипотекийн зээлийг агаар, орчны бохирдол, төвлөрлийг бууруулах зорилгоор зорилтот бүлэгт чиглүүлэх, эх үүсвэрийн бодит өртөг, зах зээлийн зарчимд нийцүүлэн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
5/гадаад валютын хэрэгцээ, гадаад өр төлбөр, импортын урсгалыг харгалзан гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хүргэх, санхүүгийн хэрэгслүүдийг оновчтой ашиглах замаар гадаад валютын урсгалыг тогтворжуулж, нөөцийг нэмэгдүүлэх;
6/Монголбанкны өнгөрсөн хугацааны алдагдлыг нэмэгдүүлсэн суурь шалтгааныг тогтоож, хуримтлагдсан алдагдлыг үе шаттай бууруулах;
7/гадаад валютын эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүдэлтэй ханшийн богино хугацааны огцом хэлбэлзлийг бууруулах талаар Монголбанкны хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой болгох;
8/иргэдийг хэрэглээний зээлийн хэт өсөлт, их хэмжээний өрийн дарамт, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор зээлийн мэдээллийн санд нийлүүлэх арга хэмжээг авах;
9/банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуульд заагаагүй зөвшөөрөл, зөвшөөрөлтэй төстэй зохицуулалт бүхий эрх зүйн баримт бичгийг судалж, хүчингүй болгох;
10/банк, банк бус санхүүгийн байгууллагууд өөрийн харилцан хамаарал бүхий этгээдээр дамжуулан лизинг, мөнгөн зээлийн үйл ажиллагааг хууль бусаар эрхэлж байгааг таслан зогсоох, иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг авах.
3.Энэ тогтоолын хэрэгжилтийг шуурхай хангаж, биелэлтийг заалт бүрээр гаргаж Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганд багтаан танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/, Монголбанк /С.Наранцогт/, Санхүүгийн зохицуулах хороо /Т.Жамбаажамц/-нд тус тус даалгасугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/, Төсвийн байнгын хороо /Н.Наранбаатар/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* section table td,
section table th {
overflow-wrap: break-word;
width: unset !important;
}
section table {
float: left;
width: 100% !important;
}
.shine-huuli-body table td {
word-break: break-word !important;
width: auto !important;
padding: 3px;
white-space: pre-wrap !important;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function(){
//hide the all of the element with class msg_body
//$(".msg_body").hide();
//toggle the componenet with class msg_body
$(".msg_head").click(function() {
$(this).toggleClass("closed_head").next(".msg_body").slideFadeToggle(400);
});
$(".printpage").click(function() {
$(this).parent().parent().printElement({
printMode : "popup"
});
});
});
Сонсох:
x
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 хороо, 7 хороолол, Алтайн гудамж 841
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)
Утас: +(976)-11-323317
Факс: 315735
И-мэйл: info@legalinstitute.mn
Эрх зүйн актууд
Монгол Улсын Үндсэн Хууль (1)
Монгол Улсын хууль (938)
Монгол Улсын олон улсын гэрээ (699)
Ерөнхийлөгчийн зарлиг (218)
Улсын Их Хурлын тогтоол (2562)
Засгийн газрын тогтоол (5745)
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (334)
Улсын дээд шүүхийн тогтоол (259)
УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (136)
Сайдын тушаал (986)
Засгийн газрын агентлагийн даргын тушаал (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллага (3)
Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (1206)
Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (85)
Зөвлөл, хороо, бусад байгууллага (576)
Шүүхийн ерөнхий зөвлөл (9)
ЭЗМНС-ийн тухай
Бидний тухай
ЭЗМНС - ийн танилцуулга
ЭЗМНС - ийн журам
Сайтын бүтэц
PRIVACY POLICY
Танд тусалъя
© 2025 legalinfo.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.