ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2025-2026 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Дугаар 56
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2.Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг доор дурдсан Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай:
2.1.хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай авч хэрэгжүүлэх, нэгдсэн дүнг 2025 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыгХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт;
2.2.өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтоож, байгалийн давагдашгүй хүчин зүйл, ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийж, 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулах, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Онцгой байдлын ерөнхий газар (Г.Ариунбуян), холбогдох аймгийн Засаг дарга нарт;
2.3.мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн ган, зудын зураглалыг нарийвчлан гаргах, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэчлэн батлахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Онцгой байдлын ерөнхий газар (Г.Ариунбуян)-т;
2.4.өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд зам, гүүрний засварын ажлыг дуусгах, улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, зам засвар, ашиглалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга нарт;
2.5.аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээрийн даацад тохируулан мал өвөлжүүлж, хаваржуулах чиглэлийг тогтоохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт, отор нүүдлийг тогтоосон чиглэлийн дагуу явуулахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
2.6.улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт отроор өвөлжиж, хаваржих малын тоо, малчин өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, орон нутгаас гаргасан судалгаанд үндэслэн отроор өвөлжүүлж, хаваржуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн)-т;
2.7.аймгийн болон сум дундын отрын бүс нутаг шинээр бий болгох тооцоо, судалгаа хийж, хэрэгжилтийг зохион байгуулахыг аймгийн Засаг дарга нарт;
2.8.отроор өвөлжиж, хаваржих малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, малчин өрхийн хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамруулах, дотуур байраар хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нарт;
2.9.мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд чанартай зохион байгуулж, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, малын шилжилт, хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Мал эмнэлгийн ерөнхий газар (А.Нарантуяа)-т;
2.10.энэ тогтоолын хавсралтаар заасан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлж, мал эмнэлгийн хорио, цээрийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
2.11.ургацын урьдчилсан балансаар улсын хэмжээнд дутагдаж байгаа 100.0 мянган тонн хүнсний улаанбуудай, 2026 оны хаврын тариалалтад шаардлагатай 10.0 мянган тонн үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
2.12.ургац хураах, хадлан, тэжээл бэлтгэх, татан авах, тээвэрлэхэд шаардагдах шатахуун, шатах, тослох материалын нөөцийг бүрдүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд, тариалангийн бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт;
2.13.ургац хураалтын ажилд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчдыг татан оролцуулах, тэдгээрийн цалин хөлс, ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд П.Наранбаяр, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
2.14.улсын хэмжээнд шаардлагатай улаанбуудай, төмс, хүнсний ногоо, өвс, тэжээлийн хэрэгцээ, хангамжид үндэслэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын зохистой харьцааг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын нөөцийг бүрдүүлж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
2.15.мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үндэсний үйлдвэр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд;
2.16.экспорт, импортын бүтээгдэхүүний төлбөрийг бараа солилцоогоор хийх боломжийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралд, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарт;
2.17.арилжааны зориулалтаар байгалийн хадлан бэлтгэх гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгжийн гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, гэрээг дүгнэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
2.18.байгалийн хадлан бэлтгэх боломжгүй аймгуудаас орон нутгийн аюулгүйн нөөц бүрдүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд хадлангийн талбай ашиглуулах талаар хамтарч ажиллахыг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга нарт;
2.19.цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд цаг алдалгүй, шуурхай хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газар (Э.Баттулга), аймгийн Засаг дарга нарт.
3.Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, хүндрэл багатай даван туулахад шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* section table td,
section table th {
overflow-wrap: break-word;
width: unset !important;
}
section table {
float: left;
width: 100% !important;
}
.shine-huuli-body table td {
word-break: break-word !important;
width: auto !important;
padding: 3px;
white-space: pre-wrap !important;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function(){
//hide the all of the element with class msg_body
//$(".msg_body").hide();
//toggle the componenet with class msg_body
$(".msg_head").click(function() {
$(this).toggleClass("closed_head").next(".msg_body").slideFadeToggle(400);
});
$(".printpage").click(function() {
$(this).parent().parent().printElement({
printMode : "popup"
});
});
});
Сонсох:
x
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 хороо, 7 хороолол, Алтайн гудамж 841
Цаг: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 цайны цаг)
Утас: +(976)-11-323317
Факс: 315735
И-мэйл: info@legalinstitute.mn
Эрх зүйн актууд
Монгол Улсын Үндсэн Хууль (1)
Монгол Улсын хууль (938)
Монгол Улсын олон улсын гэрээ (699)
Ерөнхийлөгчийн зарлиг (218)
Улсын Их Хурлын тогтоол (2562)
Засгийн газрын тогтоол (5745)
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (334)
Улсын дээд шүүхийн тогтоол (259)
УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (136)
Сайдын тушаал (986)
Засгийн газрын агентлагийн даргын тушаал (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллага (3)
Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (1206)
Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (85)
Зөвлөл, хороо, бусад байгууллага (576)
Шүүхийн ерөнхий зөвлөл (9)
ЭЗМНС-ийн тухай
Бидний тухай
ЭЗМНС - ийн танилцуулга
ЭЗМНС - ийн журам
Сайтын бүтэц
PRIVACY POLICY
Танд тусалъя
© 2025 legalinfo.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.