ХОЙД БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Дугаар 204
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Авто замын тухай хуулийн 9.1.3, Аялал жуулчлалын тухай хуулийн 19.1.1, 19.1.4, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 8.1.12, 12.1.1, 12.1.6, 12.1.8, 12.1.9, Соёлын тухай хуулийн 20.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 7.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын 3.3-т заасан Хойд бүсийн хөгжлийн зорилтыг хангах, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.3.1, 1.3.3.4, 1.3.3.5, 1.4.2.1, 1.4.2.3, 1.4.2.4, 2.2.2.4, 2.3.2.1, 3.3.2.10, 3.3.2.22, 3.3.2.26, 3.3.3.41, 3.3.5.2, 3.3.5.4, 3.3.5.7, 3.3.5.9, 3.4.3.8-д заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хойд бүсийн зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн анхдугаар өргөтгөсөн хуралдаанаас гарсан саналын хүрээнд Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтанд үүрэг болгосугай:
1.1.Хойд бүсийн соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд:
1.1.1."Хойд бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө"-г төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор боловсруулж, батлан хэрэгжүүлэхийг Хойд бүсийн зөвлөл (Д.Пүрэв-Очир)-д, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд;
1.1.2.Булган аймгийн хөгжимт жүжгийн театр, Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын барилгын санхүүжилтийн эх үүсвэрийг 2026 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.1.3.Засгийн газрын 2024 оны 74, 189 дүгээр тогтоолын хавсралтад заасан Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт байгуулах зам дагуух үйлчилгээний цогцолборын газрын байршилд өөрчлөлт оруулах асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т;
1.1.4.аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улс-Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд олон улсын шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, нисэх буудлыг 4С ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг 2026 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар нарт, жуулчдыг саадгүй нэвтрүүлэх боломжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэхийг Гадаадын иргэн, харьяатын газар (Н.Ууганбаяр), Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн), Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т.
1.2.Хойд бүсийн эрчим хүч, зам, тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд:
1.2.1.Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 МВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг 2026 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.2.2."Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн Хангайн бүсийн салбарын "Мөрөн" 110/35/6 кВ-ын дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Булган аймгийн дулааны станцын өр төлбөр болон өмчлөлтэй холбоотой асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т;
1.2.3.Хөвсгөл аймгийн Ханх-Хатгал болон босоо тэнхлэгийн Бага-Илэнх боомт-Хутаг-Өндөр чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг эрчимжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг 2026 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.2.4.Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төслийг 2025 оны 08 дугаар сард багтаан боловсруулж дуусгах, Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн авто замын барилгын ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт;
1.2.5.Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн авто замаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн авто замаас Сайхан-Баян-Агт болон Гурванбулаг-Элсэнтасархай чиглэлийн авто замын зураг төслийн санхүүжилтийн асуудлыг судалж, танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.2.6.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Багтагын голын төмөр бетонон гүүрний барилгын ажлын санхүүжилтийг 2026 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх, Рэнчинлхүмбэ сумын Шаргын голд хөвдөг гүүр барих асуудлыг судалж, танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар нарт;
1.2.7.Ханх-Монд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг 2026 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Сангийн сайд Б.Жавхлан нарт;
1.2.8.Орхон аймгийн Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нарт, тус өргөтгөлийн барилга байгууламжийг бүрэн дуусгах, туршилт, тохируулга хийх ажилд шаардлагатай санхүүжилтийг 2025 оны хөрөнгө оруулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу шийдвэрлэхийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Г.Ёндон)-т.
1.3.Бүсийн боловсрол, эрүүл мэнд, бизнесийн хөгжлийг дэмжих хүрээнд:
1.3.1.Хойд бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Орхон, Хөвсгөл, Булган аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг байгалийн аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүчний чиглэлээр төрөлжүүлж, дэд бүтцийн төслийн хүний нөөцийг богино хугацаанд бэлтгэх, давтан сургах зорилгоор Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн дэргэд байгуулах салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах санхүүжилтийн асуудлыг судалж, танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Хойд бүсийн зөвлөл (Д.Пүрэв-Очир)-д;
1.3.2.Хойд бүсийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын Багшийн хөгжлийг дэмжих төвийг Орхон аймагт байгуулахад шаардагдах санхүүжилтийн асуудлыг судалж, танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Хойд бүсийн зөвлөл (Д.Пүрэв-Очир)-д;
1.3.3.Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлэх зорилгоор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харьяа "Эрдэнэт медикал" төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т;
1.3.4.Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг судалж, шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нарт;
1.3.5.Булган аймагт байгуулах "Бизнес инкубатор төв"-ийн барилгын ажлын санхүүжилтийг 2026 оны улсын төсөвт тусгах асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт.
1.4.Хойд бүсийн байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд:
1.4.1.Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын цэнгэг усны нөөц, ойн сан, хүлэрт намаг, мөнх цэвдгийг хамгаалах газрын судалгааг үе шаттай хийж, улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Хойд бүсийн зөвлөл (Д.Пүрэв-Очир)-д;
1.4.2.Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүсийн хэмжээнд хог хаягдлын тээвэрлэлт, үйлчилгээний хураамжийн орлогын зарцуулалт, менежментийн хяналтыг сайжруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, холбогдох эрх зүйн актыг батлан мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Хойд бүсийн аймгийн Засаг дарга нарт.
1.5.Хойд бүсийн цахим шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд:
1.5.1.Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Бүсийн дата төв, Орхон аймгийн Эрдэнэт хотод Мэдээллийн технологийн төрөлжсөн төв байгуулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Хойд бүсийн зөвлөл (Д.Пүрэв-Очир)-д;
1.5.2."Цахим аймаг, ухаалаг хот" зөвлөмжийг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хойд бүсийн зөвлөл (Д.Пүрэв-Очир)-д, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайханд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* section table td,
section table th {
overflow-wrap: break-word;
width: unset !important;
}
section table {
float: left;
width: 100% !important;
}
.shine-huuli-body table td {
word-break: break-word !important;
width: auto !important;
padding: 3px;
white-space: pre-wrap !important;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function(){
//hide the all of the element with class msg_body
//$(".msg_body").hide();
//toggle the componenet with class msg_body
$(".msg_head").click(function() {
$(this).toggleClass("closed_head").next(".msg_body").slideFadeToggle(400);
});
$(".printpage").click(function() {
$(this).parent().parent().printElement({
printMode : "popup"
});
});
});
Сонсох:
x
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Address: The National Legal Institute building, Lawyers’ Street 1, Baga Toiruu /15160/, 4th khoroo, Chingeltei district, Ulaanbaatar-46, Mongolia
Timetable: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 Lunch)
Tell: +(976)-11-315735
Fax: 315735
Email: info@legalinstitute.mn
Legislation Acts
The Constitution of Mongolia (1)
Laws of Mongolia (938)
International Treaties to which Mongolia is Party (699)
Decrees by The President (218)
Resolutions by The State Ikh Khural (2562)
Government Resolutions (5745)
Decisions by The Constitutional Court of Mongolia (334)
Resolutions by The State Supreme Court (259)
Decisions by The Heads of the bodies appointed by The Parliament (136)
Ministerial decrees (986)
Regulations by government agencies (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Organizations exercising state functions under contract or in accordance of law (3)
Resolutions by Self-governing bodies in province, The capital city (1206)
Orders by the Governors of the provinces, The capital city (85)
Councils, Committees and other collectives (576)
General Judge Council (9)
About Legalinfo
About us
Introduction
Regulations
Structure
PRIVACY POLICY
Help
© 2021 legalinfo.mn All rights reserved.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.