ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Дугаар 28
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2.Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах талаар дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, агентлагийн дарга нарт үүрэг болгосугай:
2.1.хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, улсын тусгай хэрэгцээний отрын бүсэд орох, гарах хөдөлгөөнийг цахимжуулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, ил тод болгох арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт;
2.2.цаг агаарын аюултай үзэгдлийн үед гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөлт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарт;
2.3.малын өвс, тэжээлийн хэрэгцээ, нөөцийг харгалзсаны үндсэн дээр өвс, тэжээлийн экспорт, импортын зохистой харьцааг хангах арга хэмжээг авах, орон нутгийн болон тэжээлийн үйлдвэрүүдийн нөөцөд тулгуурлан бүрэн найрлагат хүчит тэжээлийг бэлтгэх, малчид, мал аж ахуй эрхлэгчдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт;
2.4.ургацын урьдчилсан балансыг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах, ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтын бүрэн байдал, үр тариа, төмс, хүнсний ногооны агуулах, зоорь, эльваторын бэлэн байдлыг хангуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт;
2.5.малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийг Хөдөө аж ахуйн биржээр худалдан борлуулах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг хязгаарлах чиглэлээр аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт, "Хөдөө аж ахуйн бирж" ХК (Ц.Батсайхан)-д;
2.6.өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац, зудын эрсдэлийн зураглалыг цаг агаарын урьдчилсан мэдээнд тулгуурлан бодитой тогтоох, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг малчид, иргэдэд түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад;
2.7.ургац хураалт болон өвс, тэжээл татан авах, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед малчин өрхүүдэд тусламж үзүүлэх, хаагдсан авто зам болон давааг нээхэд шаардагдах газрын тосны бүтээгдэхүүний импортыг тасалдуулахгүй нөөцийг хангах, түлш шатахуунаар тасралтгүй хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд, Ашигт малтмал, газрын тосны газар (Л.Баярмандал)-т;
2.8.отор нүүдлээр яваа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй түргэн шуурхай хүргэх, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, яаралтай тусламжийн автомашины бэлэн байдлыг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд;
2.9.цаг агаарын хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалж зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг зохион байгуулах, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд;
2.10.отор, нүүдлээр яваа малчин өрхийн хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд харьяалал харгалзахгүй хамруулах, дотуур байраар хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт;
2.11.мах, махан бүтээгдэхүүн, байгалийн хадлан, тэжээл, бордоо нэвтрүүлэх зөвшөөрөл бүхий боомтын үйл ажиллагааг идэвхжүүлж хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломжоор хангахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад;
2.12.ургац хураалтын болон мал, мах бэлтгэлийн үед замын хяналтын цэгийн хяналт шалгалтыг шуурхай хэрэгжүүлэх, хүндрэл чирэгдлийг багасгах, гарал үүсэл тодорхойгүй, халдварт болон гоц халдварт өвчин дэгдээж болзошгүй мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар (Т.Сүхболд), Мал эмнэлгийн ерөнхий газар (А.Нарантуяа)-т;
2.13.мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулж, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөр тайван байдлыг хадгалах арга хэмжээ авахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (А.Нарантуяа)-т.
3.Дараах ажлын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай:
3.1."Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг зарлах тухай" Засгийн газрын 2019 оны 476 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд атар газрыг тариаланд шилжүүлэх ажлыг орон нутгийн түвшинд зохион байгуулах;
3.2.энэ тогтоолын хавсралтаар батлагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, отор нүүдлийг тогтоосон чиглэлийн дагуу явуулах, мал эмнэлгийн хорио цээрийн хяналт шалгалтыг эрчимжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
3.3.улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг урьдчилан гаргаж, холбогдох төрийн байгууллагын зөвшөөрөл, гэрээний дагуу босоо чиглэлд отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулах;
3.4."Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд хэрэгжүүлэх төслийг орон нутгийн хөгжлийн болон бэлчээр ашиглалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан мал аж ахуйн салбарын үндсэн хөрөнгө, бүтээн байгуулалтын чиглэлд хандуулах;
3.5.амьд мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах зориулалт бүхий төвлөрсөн зах, худалдааны төвийн үйл ажиллагааг хот, суурин газруудын ойролцоо явуулахыг дэмжиж ажиллахыг нийслэл, Төв, Орхон, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарт;
3.6.арилжааны зориулалтаар байгалийн хадлан бэлтгэх гэрээ байгуулсан иргэн, аж ахуй нэгжийн гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, гэрээг дүгнэх, хадлангийн талбайг цэвэрлүүлэх арга хэмжээ авахыг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Дорнод аймгийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ёл нарт.
4.Энэхүү тогтоолд заасан арга хэмжээг батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.
5.Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, нэгдсэн дүнг 2024 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* section table td,
section table th {
overflow-wrap: break-word;
width: unset !important;
}
section table {
float: left;
width: 100% !important;
}
.shine-huuli-body table td {
word-break: break-word !important;
width: auto !important;
padding: 3px;
white-space: pre-wrap !important;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function(){
//hide the all of the element with class msg_body
//$(".msg_body").hide();
//toggle the componenet with class msg_body
$(".msg_head").click(function() {
$(this).toggleClass("closed_head").next(".msg_body").slideFadeToggle(400);
});
$(".printpage").click(function() {
$(this).parent().parent().printElement({
printMode : "popup"
});
});
});
Сонсох:
x
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Address: The National Legal Institute building, Lawyers’ Street 1, Baga Toiruu /15160/, 4th khoroo, Chingeltei district, Ulaanbaatar-46, Mongolia
Timetable: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 Lunch)
Tell: +(976)-11-315735
Fax: 315735
Email: info@legalinstitute.mn
Legislation Acts
The Constitution of Mongolia (1)
Laws of Mongolia (938)
International Treaties to which Mongolia is Party (699)
Decrees by The President (218)
Resolutions by The State Ikh Khural (2562)
Government Resolutions (5745)
Decisions by The Constitutional Court of Mongolia (334)
Resolutions by The State Supreme Court (259)
Decisions by The Heads of the bodies appointed by The Parliament (136)
Ministerial decrees (986)
Regulations by government agencies (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Organizations exercising state functions under contract or in accordance of law (3)
Resolutions by Self-governing bodies in province, The capital city (1206)
Orders by the Governors of the provinces, The capital city (85)
Councils, Committees and other collectives (576)
General Judge Council (9)
About Legalinfo
About us
Introduction
Regulations
Structure
PRIVACY POLICY
Help
© 2021 legalinfo.mn All rights reserved.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.