ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 15 ДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаар заасан Эрүүгийн хуулийн 15 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хуулийн /цаашид хуулийн гэх/ 92 дугаар зүйлийн 92.1-д заасан " сэтгэл санааны гүнзгий хямрал " нь хувийн /хүсээгүй жирэмслэлт, бусдаас айж, эмээх г.м/ болон ахуйн /орон гэргүй, тэжээн тэтгэх санхүүгийн боломжгүй г.м/ эсхүл нийгмийн /дайн, байлдаан болж байгаа, зэвсэгт бослого гарсан г.м/ шинжтэй нөхцөл байдлаас үүссэн сэдэлттэй байна.
Сэтгэл санааны гүнзгий хямрал нь төрөхөөс өмнө, төрөх явцад болон төрсний дараа үүссэн байх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
2. Мөн зүйл, хэсэгт заасан " нярай " гэж төрснөөсөө хойш нярайд илрэх шинж нь арилаагүй байгаа буюу хоёр хоногоос хэтрээгүй хүүхдийг хэлнэ.
Хоёр хоногоос дээш настай хүүхдийг алсан бол Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлээс өөр аль тохирох зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
3. Хуулийн 94 дүгээр зүйлд заасан хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсаны улмаас бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийг хүнийг шууд бус санаатай алах үйлдлээс ялгаж зүйлчлэхэд анхаарвал зохино.
Энэ хоёр үйлдэл нь хүний амь хохироосон үр дагаварт хүргэсэн санаа, зорилгоороо ялгагдана.
4. Хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 101 дүгээр зүйлийн 101.2-т тус тус заасан "өөр байдлаар эрхшээлдээ байгаа" гэдэгт эд хөрөнгө, албан тушаалаас бусад нөхцөл байдлын улмаас тухайн этгээдээс хараат байхыг ойлгоно.
Хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан " өөр бусад хүмүүс " гэдэгт тухайн гэмт хэргийн улмаас хохирсон хэн ч хамаарч болно.
5. Энэ зүйл, хэсэгт заасан " харгис хэрцгий харьцсан " нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг /тарчлаах, бие махбодид нь гэмтэл учруулах г.м/ үйлдэх болон бусад хэлбэрээр /хүнийг хууль бусаар хорих, сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт хууль бусаар байлгах, бэлгийн хүчирхийлэлд оруулах, өлсгөх, цангаах, орон гэрээс нь хөөх г.м/ илэрнэ.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэх замаар харгис хэрцгий харьцсаны улмаас хохирогч амиа хорлосон бол нийлмэл гэмт хэрэг гэж үзэж, аль тохирох зүйлээр давхар зүйлчилнэ.
Гэмт хэрэг үйлдэх замаар байнга харгис хэрцгий харьцсан эсэх нь хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй бөгөөд нэг удаагийн гэмт үйлдлийн улмаас хохирогч амиа хорлосон байхад Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
6. Хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан " нүүрийг засаршгүй эвдэж " гэдэгт нүүрний гэмтэл, сорви, эмгэг өөрчлөлт нь ердийн явцаар арилж бүдгэрэхгүй, мэс ажилбарын эмчилгээ зайлшгүй хийх шаардлагатай болсныг ойлгох бөгөөд энэхүү гэмтэл, сорви, эмгэг өөрчлөлт нь засрах эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтооно.
Мөн зүйл, хэсэгт заасан " дүрсийг алдагдуулсан " гэж хүний нүүрний төрөлхийн хэлбэр болон гаднах төрх нь хэвийн байдалдаа эргэн орох боломжгүйгээр өөрчлөгдсөн байхыг хэлнэ.
Шинжээчийн засрашгүй гэж тогтоосон уг гэмтэл нь дүрсийг алдагдуулсан эсэхийг мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтооно.
7. Мөн зүйлийн 96.2.8-д заасан " тохуурхан даажигнах " гэж хүний нэр төр, алдар хүндийг гутаасан аливаа үйлдлийг хэлнэ.
Энэ зүйл, хэсэг болон хуулийн 98 дугаар зүйлийн 98.2, 100 дугаар зүйлийн 100.1-д тус тус заасан "зовоон тарчлааж" , "зовоон тарчлаах шинжтэй", "тарчлаах шинжтэй" гэдэгт бие махбодийн болон сэтгэл санааны шаналгаа, өвдөлт үүсгэсэн аливаа үйлдэл хийсэн байхыг ойлгоно.
8. Хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.8-д зааснаас бусад хүндрүүлэх нөхцөл байдлуудыг Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 5-д зааснаар ойлгож хэрэглэнэ.
9. Хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан " байнга зодох " гэж тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл хийсэн байхыг хэлнэ.
10. Хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан "хүч хэрэглэж", "хүч хэрэглэхээр заналхийлсэн" гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 1.4-т зааснаар ойлгож хэрэглэнэ.
11. Хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасан " шаардлага хангаагүй нөхцөл " гэж Донорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтэд нийцээгүйг хэлнэ.
12. Хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 105 дугаар зүйлийн 105.3-т тус тус заасан " өөр замаар " гэдэгт цус, цусан бүтээгдэхүүн өгөх, амьд донор болох, өөрөө ашигласан зүү тариураа бусдад хэрэглүүлэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, садар самууны бусад үйлдэл хийх, ариун цэврийн дэглэм зориудаар сахихгүй байх зэргийг хамааруулан үзнэ.
13. Хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан " хүнд хор уршиг " гэж их ба онц их хэмжээний хохирол учирсан, хүний амь нас хохирсон, хөгжлийн бэрхшээлтэй болсон, сэтгэцийн болон бусад хүнд өвчнөөр өвчилсөн, амиа хорлоход хүргэсэн, бие махбодид нь хүнд гэмтэл учирсан зэргийг хэлнэ.
Мөн зүйлийн 104.2-т заасан " гэм хор " гэдэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг ойлгоно.
14. Хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан " хайнга хандсан " гэдгийг Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолын 5-д зааснаар ойлгож хэрэглэнэ.
15. Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан " хүндэтгэх шалтгаангүйгээр " гэж эрүүл мэндийн байдал, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон, эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эм, тариа, багаж, тоног төхөөрөмж байгаагүй зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах бусад нөхцөл байдлыг хэлнэ.
Мөн зүйл, хэсэгт заасан " зохих ёсоор биелүүлээгүй " гэдэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй байхыг ойлгоно.
16. Хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д заасан " амь биед нь аюултай нөхцөл " гэж байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, гэмт халдлагад өртсөн, эрүүл мэндийн /сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй г.м/ болон хувийн / бага насны хүүхэд, өндөр настай хүн г.м/ бусад шалтгаанаар үхэлд хүрч болзошгүй байдал бодитойгоор бий болсныг хэлнэ.
17. Мөн зүйлийн 107.2-т заасан " халамжлах үүрэгтэй " гэдэгт хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр болон гэрээ, хэлцлийн үндсэн дээр энэхүү үүргийг хүлээсэн аливаа этгээд хамаарна.
Энэ зүйл, хэсэгт заасан " амь биед нь аюултай байдалд зориуд оруулсан " нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ.
18. Хүний биед учирсан гэмтлийн зэрэг, эрүүл мэндийг сарниулсан хугацаа болон хөдөлмөрийн чадвар алдагдалтын хувийг зөвхөн шинжээчийн дүгнэлтээр тогтооно.
19. Хуулийн 93 дугаар зүйлийн зарим заалтыг Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн зарим заалтыг Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор тус тус тайлбарласан болохыг дурьдсугай.
text-align:center">ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ С.НЯМЖАВ
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* section table td,
section table th {
overflow-wrap: break-word;
width: unset !important;
}
section table {
float: left;
width: 100% !important;
}
.shine-huuli-body table td {
word-break: break-word !important;
width: auto !important;
padding: 3px;
white-space: pre-wrap !important;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
Сонсох:
x
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Address: The National Legal Institute building, Lawyers’ Street 1, Baga Toiruu /15160/, 4th khoroo, Chingeltei district, Ulaanbaatar-46, Mongolia
Timetable: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 Lunch)
Tell: +(976)-11-315735
Fax: 315735
Email: info@legalinstitute.mn
Legislation Acts
The Constitution of Mongolia (1)
Laws of Mongolia (938)
International Treaties to which Mongolia is Party (699)
Decrees by The President (218)
Resolutions by The State Ikh Khural (2562)
Government Resolutions (5745)
Decisions by The Constitutional Court of Mongolia (334)
Resolutions by The State Supreme Court (259)
Decisions by The Heads of the bodies appointed by The Parliament (136)
Ministerial decrees (986)
Regulations by government agencies (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Organizations exercising state functions under contract or in accordance of law (3)
Resolutions by Self-governing bodies in province, The capital city (1206)
Orders by the Governors of the provinces, The capital city (85)
Councils, Committees and other collectives (576)
General Judge Council (9)
About Legalinfo
About us
Introduction
Regulations
Structure
PRIVACY POLICY
Help
© 2021 legalinfo.mn All rights reserved.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');