СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ, АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
Дугаар 15
text-align:center">СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ, АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
1. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар согтуурах, мансуурах донтой этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт албадан эмчлүүлэхэд:
а/ тухайн этгээд согтуурах, мансуурах дон өвчтэй болох нь мэргэжлийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх;
б/ тухайн этгээд нийгмийн хэв журмыг зөрчсөн байх;
в/тухайн этгээд сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн эсхүл эмчлүүлсний дараа согтууруулах, мансууруулах бодис дахин хэрэглэсэн байх үндэслэл нэг дор бүрдсэн нөхцөлд тухайн этгээдийг энэ хуульд заасан журмын дагуу албадан эмчилгээнд хамруулна.
"Эмнэлгийн дүгнэлт" гэдэгт ерөнхий мэргэжлийн болон сэтгэцийн эмгэг, наркологийн гурваас доошгүй эмч нарын бүрэлдэхүүнтэй комиссын дүгнэлтийг ойлгоно.
"Нийгмийн хэв журмыг зөрчсөн" гэдэгт нийгмийн хэв журмыг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан, эсхүл авагдаагүй боловч эрх зүйн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулна.
"Эмчлүүлсний дараа" гэдэгт согтуурах, мансуурах дон өвчнөөс ангижруулах зорилготой сайн дурын эсхүл албадан эмчилгээнд урьд өмнө хамрагдаж байсныг хэлнэ.
2. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д заасан "нийгмийн хэв журам зөрчсөн " үйлдэлд нь захиргааны хариуцлага ногдуулах эсэх асуудлыг тухайн этгээдийг албадан эмчилгээнд хамруулах асуудлаас тусдаа Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэнэ.
3. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т заасан "шүүх шаардлагатай гэж үзвэл дээр дурдсанаас бусад материалыг шаардан авч болно" гэдгийг энэ зүйлийн 6.1.-д заасан хүсэлт, тодорхойлолт, дүгнэлтээс гадна тухайн этгээд урьд өмнө эмчилгээнд хамрагдсан эсэх болон захиргааны арга хэмжээ авагдаж байсан бол энэ тухай баримт, холбогдох гэрчийн мэдүүлэг зэрэг уг этгээдийг албадан эмчилгээнд явуулах зайлшгүй шаардлагатай болохыг нотлох аливаа баримтыг шүүх шаардах эрхтэй гэж ойлгоно.
4. Мөн зүйлийн 6.3.-т заасан "шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэр гаргана" гэсний дагуу шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арван гуравдугаар бүлэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар хүсэлтийг шийдвэрлэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14. дэх хэсгийг шийдвэр гаргахдаа удирдлага болгоно.
Шүүх тухайн этгээдийн тайлбарыг сонсож, шийдвэрт тусгах боловч түүнийг хариуцагч гэж үзэхгүйгээс гадна согтуурах, мансуурах дон өвчтэйн улмаас албадан эмчилгээнд хамрагдах шаардлагатай болсон үйл баримтыг тогтоож байгаа тул тухайн хэрэгт эрх зүйн маргаан байхгүй учир мэтгэлцээн явагдахгүй.
5. Мөн зүйлийн 6.4.-т заасан "шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор давж заалдах эрхтэй" гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.-д "онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ" гэж заасантай нийцүүлж, эмчилгээнд хамрагдах этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргана гэж ойлгоно.
Харин хүсэлт гаргасан этгээд хэргийн оролцогчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасны дагуу шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар бол 14 хоногийн дотор, хяналтын журмаар бол 30 хоногийн дотор тус тус гомдол гаргаж болно.
6. Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д "энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан өвчтэйн улмаас албадан эмчлүүлж байгаа этгээдээр эмчилгээ, үйлчилгээнд нь гарсан зардлыг албадан хөдөлмөр хийлгэж, өөрөөр нь нөхөн төлүүлж болно" гэж заасны дагуу шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамрагдаж буй этгээд албадан эмчлэх журам, эмчилгээний горим зөрчсөнөөс эмчилгээний нэмэгдэл зардал гарсан, эмнэлгийн дүрэм зөрчиж албадан эмчлэх байгууллагад хохирол учруулсан зэрэг тохиолдолд энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан зарчим, үндэслэлийн дагуу албадан хөдөлмөр хийлгэх, эмчилгээ, үйлчилгээнд гарсан зардлыг өөрөөр нь нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Албадан хөдөлмөрлүүлэх тухай хүсэлтийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар тухайн орон нутгийн анхан шатны шүүхэд гаргана.
7. Мөн зүйлийн 10.2.-т заасан "албадан эмчилгээний хугацаанд гарсан зардлыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын тодорхойлолтыг үндэслэн шүүхийн шийдвэр биелүүлэх журмаар гаргуулна" гэдгийг шүүх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасан хугацаа болон албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газраас тодорхойлсон баримтыг үндэслэн албадан эмчилгээний зардлын хэмжээг шийдвэрт тус тус зааж, уг шийдвэрийг шүүхийн шийдвэр биелүүлэх журмаар гүйцэтгэнэ гэж ойлгоно.
8. Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.-д "албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь эмчлүүлэгч этгээдийн биеийн байдал, эмчилгээний үр дүнг харгалзан эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоох тухай хүсэлтээ шүүхэд гаргаж болно" гэж заасны дагуу албадан эмчилгээ, албадан хөдөлмөр хийлгэх газар нутаг дэвсгэрийн харьяаллын анхан шатны шүүхэд хүсэлт гаргана.
Энэ зүйл, хэсэгт "эмчлүүлэгч этгээдийн биеийн байдал, эмчилгээний үр дүнг харгалзан" , мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т "тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн" гэж тус тус заасныг мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр эмчилгээ бүрэн хийгдсэн, эсхүл хугацаанаас нь өмнө эмчилгээг зогсоох шаардлагатай аль ч тохиолдолд албадан эмчилгээний хугацааг шүүхийн шийдвэрээр дуусгавар болгоно гэж ойлгоно.
9. Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д заасан албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтооно. Шүүх шийдвэртээ албадан эмчилгээний хугацааг тогтоохгүй.
10. Мөн зүйлийн 12.2.-т заасан " мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлт" гэдэгт ерөнхий мэргэжлийн болон сэтгэцийн эмгэг, наркологийн гурваас доошгүй эмч нарын бүрэлдэхүүнтэй комиссын дүгнэлтийг ойлгоно. Уг дүгнэлтээр тухайн өвчтөнд архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн эмчилгээ, оношлогооны стандартын дагуу эмчилгээ бүрэн хийгдсэн, эсхүл албадан эмчилгээ хийж болохгүй сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй болохыг тогтоосон байвал зохино.
11. Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д заасан гомдлыг эмчлүүлэгч этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь нутаг дэвсгэрийн харьяаллын анхан шатны шүүхэд гаргана.
Шүүх тухайн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арван дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.
12. Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д заасан баривчлах шийтгэлийг шүүх Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэврээр ногдуулна.
Баривчлах шийтгэлийн хугацааг албадан эмчилгээний хугацаанд оруулж тооцохгүй.
text-align:center">ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ц.АМАРСАЙХАН
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* section table td,
section table th {
overflow-wrap: break-word;
width: unset !important;
}
section table {
float: left;
width: 100% !important;
}
.shine-huuli-body table td {
word-break: break-word !important;
width: auto !important;
padding: 3px;
white-space: pre-wrap !important;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
Сонсох:
x
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Address: The National Legal Institute building, Lawyers’ Street 1, Baga Toiruu /15160/, 4th khoroo, Chingeltei district, Ulaanbaatar-46, Mongolia
Timetable: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 Lunch)
Tell: +(976)-11-315735
Fax: 315735
Email: info@legalinstitute.mn
Legislation Acts
The Constitution of Mongolia (1)
Laws of Mongolia (938)
International Treaties to which Mongolia is Party (699)
Decrees by The President (218)
Resolutions by The State Ikh Khural (2562)
Government Resolutions (5745)
Decisions by The Constitutional Court of Mongolia (334)
Resolutions by The State Supreme Court (259)
Decisions by The Heads of the bodies appointed by The Parliament (136)
Ministerial decrees (986)
Regulations by government agencies (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Organizations exercising state functions under contract or in accordance of law (3)
Resolutions by Self-governing bodies in province, The capital city (1206)
Orders by the Governors of the provinces, The capital city (85)
Councils, Committees and other collectives (576)
General Judge Council (9)
About Legalinfo
About us
Introduction
Regulations
Structure
PRIVACY POLICY
Help
© 2021 legalinfo.mn All rights reserved.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.