УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛИЙН 22 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДҮГЭЭР ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 29 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1 ДҮГЭЭР ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААН
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
Дугаар 06
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛИЙН 22 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДҮГЭЭР ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 29 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1 ДҮГЭЭР ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫ ТАЛААР / Дүгнэлт /
Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг 1996 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 15.30 цагаас Төрийн ордны 251 дүгээр өрөөнд зөвлөлдөж гаргав.
Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүд Ж.Бямбаа /илтгэгч/, Н.Жанцан, С.Жанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн түшмэл Ж.Баттуяаг Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар оролцуулан хийв.
Тус хуралдаанд маргагч тал болж Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр, Р.Гончигдорж нар оролцов.
Иргэн Д.Ламжав 1996 оны 07 дугаар сарын 08-нд Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-ийн "Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүний тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй" гэсэн заалт нь Үндсэн хуулийн 29-ийн 1-ийг, тухайлбал: Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна.
Өмнөх Засгийн газарт тохиолдсон энэхүү алдааг давтахгүй байх үүднээс миний өргөдлийг Засгийн газрын шинэ Ерөнхий сайд, бусад сайдыг томилогдохоос өмнө хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Цэцээс гүнээ итгэмжлэн хүсч байна гэжээ.
Иргэн Д.Ламжав 1996 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Цэцэд өгсөн нэмэлт тайлбартаа:
"... Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална, зүйл 25 дотор байгаа хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах асуудлыг Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан. Эдгээр заалтаар Улсын Их Хурлын, улмаар Улсын Их Хурлын гишүүний үндсэн үүргийн зонхилох хэсэг тодорхойлогдож байгаа учраас Улсын Их Хурлын гишүүнтэй холбоотой аливаа хууль үндсэн үүргийн энэхүү зонхилох хэсэгт хохирол учруулах ёсгүй гэж үзэж байна. Гэтэл Улсын Их Хурлын гишүүнийг Ерөнхий сайд буюу Засгийн газрын гишүүн байхыг хуулиар зөвшөөрсөн нь тухайн гишүүнд хууль хэрэгжүүлэх, хууль тогтоох болон хуулийн хэрэгжилтийг хянах гэсэн хоорондоо сонирхлын зөрчил бүхий хоёр үүргийг оногдуулж байна.
Практик талаасаа нэг хүн Засгийн газрын болон Улсын Их Хурлын гишүний үүрэгт ажлыг давхар гүйцэтгэх боломжтой гэх үндэслэл бага бөгөөд энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн нь Улсын Их Хурлын тухай хуулийн зүйл 22-ын 3 дотор байгаа "Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол энэ хоёр албан тушаалын цалингийн аль нэгийг нь сонгох эрхтэй. Түүний ажлын цагийг зохицуулах журмыг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдтай зөвшилцөн захирамжаараа зохицуулна" гэсэн заалтаар нотлогдож байна.
1-д дурьдсан сонирхлын зөрчил нь эрх мэдлийн хуваарилалтад хохирол учруулж байгаагаараа ноцтой бөгөөд түүнийг Улсын Их Хурлын тухай хуулийн зүйл 22-ын 2 дахь "Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол Улсын Их Хурлын болон байнгын хорооны даргаар сонгогдож болохгүй бөгөөд засгийн газарт итгэл хүлээлгэх, түүнийг огцруулах, өөрийг нь Засгийн газрын гишүүнээр томилох зэрэг өөртэй нь шууд холбогдсон асуудлаар санал хураахад таслах эрх эдлэхгүй" гэсэн заалтаар ч засах боломжгүй гэж үзэж байна.
Цэцээс миний өргөдлийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэх тохиолдолд Улсын Их Хурлын тухай хуулийн зүйл 22-ын 2 ба 3 дахь заалтуудыг нэгэн адил хамтад нь хүчингүй болгож өгөхийг гүнээ хүсье гэжээ.
Цэцийн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр хэлэхдээ: "Энэ асуудал бүр 1991 оны 12 дугаар сард Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үед яригдаж байсан. Ардын Их Хурлын депутат Р.Хатанбаатар "Улсын Их Хурлын гишүүн Ерөнхий сайд болон зарим гол гол яамдын сайдаар хавсран ажиллаж болно" гэсэн санал гаргаж хэлэлцүүлжээ. Түүнийг нь депутатуудын олонхи дэмжээгүй нь үнэн. Дараа нь депутат Болд, Дамдинсүрэн нар "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэсэн томъёоллоор 2 дахин санал хураалгахад 82 хувиар төслийн томъёоллыг зөвшөөрсөн байна лээ. Хэдий тийм боловч Улсын Их Хурлын хуулийн 22-ын 1 дүгээр заалт Үндсэн хуулийн 29-ийн 1-ийг зөрчсөн гэж шууд үзэх үндэслэл муутай санагдана. Зөрчсөн, зөрчөөгүй гэж хэлэх хуулийн үндэслэл тодорхой биш учраас Үндсэн хуулийн Цэц асуудлыг тал бүрээс нь нягтлан үзэж зөв шийдвэр гаргана гэж найдаж байна гэв.
Иргэн Д.Ламжав: Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн нэгд заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон ч бусад гишүүдтэйгээ хамт эдлэх учиртай. Тэгээд ч түүнд хязгаарлалт тавих хууль зүйн үндэслэлгүй санагдана. Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон Улсын Их Хурлын гишүүн хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянах болон хууль хэрэгжүүлэх гэсэн нэгэн субъект хэрэгжүүлэхэд хоорондоо зөрчилд орж болзошгүй, эрх үүргийг эдлүүлэх нь үндсэн хуулийн үзэл санаанд төдийлөн нийцэхгүй байна.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар чуулганаар Монгол Улсын Их Цаазын төслийг хэлэлцэж байх үед 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн гэсэн үгийг хасаж шийдвэрлэсэн нь Улсын Их Хурлын гишүүн дээрх албан тушаалыг хавсран ажиллаж болохыг үгүйсгээгүй юм.
Улсын Их Хурлын гишүүн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд хавсран ажиллаж байгаа нь Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалттай нийцэж байна. Улсын Их Хурлын хуулийн 22 дугаар зүйлийн 1 дүгээр заалт нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийн агуулгад багтаж байгаа учраас энд Үндсэн хуулийн зөрчил гараагүй гэж үзэх үндэстэй гэв.
ХЯНАВАЛ:
Улсын Их Хурал, түүний гишүүний үүргийг Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн 20, 23, 25, 29 дүгээр зүйлүүдэд тодорхой заажээ.
Засгийн газрын гишүүний албан тушаал нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д байгаа "... хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал" гэсэн ойлголтод хамаарахгүй болох нь хуралдааны явцад цугларсан нотлох баримтуудаар батлагдаж байна.
Эдгээрээс үзэхэд Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна гэсэн иргэн Д.Ламжавын гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн:
"1/ Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх Улсын Их Хурлын гишүүдийн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй.
2/ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурьдсан Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын байнгын болон бусад хорооны даргаар сонгогдож болохгүй бөгөөд Засгийн газарт итгэл хүлээлгэх, түүнийг огцруулах, өөрийг нь Засгийн газрын гишүүнээр томилох зэрэг өөртэй нь шууд холбогдсон асуудлаар санал хураахад таслах эрх эдлэхгүй.
3/ Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орвол энэ хоёр албан тушаалын цалин, хангамжийн аль нэгийг нь сонгох эрхтэй. Түүний ажлын цагийг зохицуулах журмыг Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдтай зөвшилцөн захирамжаараа тогтооно" гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэсэн заалтыг зөрчиж байна.
2. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГА Г.СОВД
ГИШҮҮД Ж.БЯМБАА
Н.ЖАНЦАН
С.ЖАНЦАН
Д.ЧИЛХААЖАВ
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* .shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
} */
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
/* section table td, section table th {
text-align: initial;
} */
/* table {
border-spacing: 0;
float: left;
border-collapse: collapse;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
Сонсох:
x
.shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
}
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Address: The National Legal Institute building, Lawyers’ Street 1, Baga Toiruu /15160/, 4th khoroo, Chingeltei district, Ulaanbaatar-46, Mongolia
Timetable: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 Lunch)
Tell: +(976)-11-315735
Fax: 315735
Email: info@legalinstitute.mn
Legislation Acts
The Constitution of Mongolia (1)
Laws of Mongolia (938)
International Treaties to which Mongolia is Party (699)
Decrees by The President (218)
Resolutions by The State Ikh Khural (2562)
Government Resolutions (5745)
Decisions by The Constitutional Court of Mongolia (334)
Resolutions by The State Supreme Court (259)
Decisions by The Heads of the bodies appointed by The Parliament (136)
Ministerial decrees (986)
Regulations by government agencies (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Organizations exercising state functions under contract or in accordance of law (3)
Resolutions by Self-governing bodies in province, The capital city (1206)
Orders by the Governors of the provinces, The capital city (85)
Councils, Committees and other collectives (576)
General Judge Council (9)
About Legalinfo
About us
Introduction
Regulations
Structure
PRIVACY POLICY
Help
© 2021 legalinfo.mn All rights reserved.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.