МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 1997 ОНЫ 12 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН 235 ДУГААР ТОГТООЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 45 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗААЛТУУДЫГ ЗӨР
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 1997 ОНЫ 12 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН
235 ДУГААР ТОГТООЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 45 ДУГААР ЗҮЙЛИЙН
ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ / Дүгнэлт/
Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг 1998 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13.00 цагт төрийн ордны 406 дугаар өрөөнд үйлдэв.
Цэцийн хуралдааныг Л.Баасан даргалж, гишүүдэд С.Жанцан, Д.Чилхаажав /илтгэгч/, Ж.Бямбажав, Ч.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв.
Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Ц.Мөнххуяг, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Д.Жаргалсайхан нар оролцов.
Иргэн Ц.Мөнххуяг Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Ашигт малтмалын тухай, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд хэрэгжих явцад Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны 235 тоот тогтоол гарсан нь дээр дурьдсан хуулиудыг ноцтой зөрчсөн байна. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "1997 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө олгогдсон хайгуулын буюу ашигт малтмал ашиглах хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор энэ хуульд заасны дагуу шинэчлэн бүртгэнэ" гэсэн заалтын дагуу аж ахуйн нэгжүүд 1997 оны 10 дугаар сарын 01-ний дотор лицензийн шинэчилсэн бүртгэл хийлгэх ёстой юм.
Засгийн газар "Нүүрсний уурхайнуудын лицензийг шинэчлэн олгох" тухай 235 дугаар тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн, 7, 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн заалтуудыг үндэслэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж байна.Ингэснээрээ Засгийн газрын 235 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн 45 дугаар зүйлийн заалтуудыг зөрчжээ" гэжээ.
Мөн иргэн Ц.Мөнххуяг Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбар өргөдөлдөө: "Эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлохдоо эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, захиран зарцуулах эрхтэй гэж заасан байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлд эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцийг тодорхойлж өгсөн байдаг. Эрчим хүчний хангамжийн Улсын аюулгүй нөөцөд үйлдвэрлэгч, хангагчид нийтлэг хэрэглэдэг тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгсэл, нүүрс, шингэн түлш зэрэг нөөц хадгалагдана гэж заажээ.
Энэхүү хуулийн заалтаар бол зөвхөн олборлосон нүүрс болон боловсруулсан шингэн түлш нь эрчим хүчний хангамжийн улсын аюулггүйн нөөцөд орох болон хадгалагдах тул нүүрсний орд газрыг нөөцөд авах үндэслэлгүй юм. Иймд Засгийн газрын 1997 оны 235 дугаар тогтоол нь хуулийн үндэслэлгүй, Монгол Улсын үндсэн хууль болон бусад хуулиудыг ноцтойгоор зөрчсөн байгаа тул хүчингүй болгоно гэдэгт найдаж байна" гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн тайлбартаа: "Тогтоол нь Эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7, 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн заалтуудыг үндэслэн гарсан. Эрчим хүчний нөөцөд олборлосон нөөц төдийгүй олборлоход бэлэн буй нүүрс орно гэдэг нь тодорхой байна.
Нүүрс нь удаан хугацаагаар хадгалах боломжгүй түргэн хугацаанд илчлэг чанараа алддаг тул удаан хугацаагаар нөөцлөн хадгалж болдоггүй. Өвлийн ачаалалтай улиралд эрчим хүчний нөөцгүй болох нь улс орны эдийн засаг, хүн амын амьдрах нөхцөлд ноцтой байдал үүсгэж болзошгүй байдлыг харгалзан Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм" гэжээ.
Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаан дээр Сангийн сайд П.Цагаан: "Эрчим хүчний хуульд ч, Ашигт малтмалын тухай хуульд ч ийм заалт байхгүй шүү дээ? Тэгвэл хуулиа өөрчилбөл яасан юм бэ? Хуулиас дээгүүр тогтоол гаргадаг хуучин арга руугаа эргэн орж байна... хууль биелүүлээгүйн төлөө Засгийн газар хуультай зөрчилдсөн тогтоол гаргахад хүчрч байна шүү дээ ... "гэжээ.
Мөн энэ хурал дээр хууль зүйн сайд Ж.Амарсанаа: "Лицензийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол лиценз нь хүчингүй болж байгаа юм. Лицензээ шинэчлээгүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол лиценз нь өөрөө автоматаар хүчингүй болчихоод байгаа зориуд байлгаад байгаа юмыг найруулаад, юмаа хураагаад цаашаа эвхээд, хашаан дотроо зөөгөөд байж болохгүй. Их Хурлаас Засгийн газрын хууль зөрчсөнийг хараад хэд хоногийн дараа энэ тогтоолыг хүчингүй болгоно шүү дээ" гэжээ.
Ерөнхий сайд М.Энхсайхан: " ... Хууль зөрчилдөхгүй, процедурын хувьд ингэх ёстой юм.Тэд мөнгөө төлж чадахгүй байна гээд уул нь та нар Засгийн газар дээр тэр мөнгийг нь төлүүлэх гээд орж ирэх ёстой байсан юм.Би бол зөрчсөн юм олж харахгүй байгаа юм. Хуулийг нь би өөрөө зөрчих вий гэж мөргүүлж харсан юм.Ганцхан болно гэсэн өгүүлбэр байгаа. Нүүрсний ордыг Засгийн газар захиран зарцуулах бүрэн эрх эдлэх эрхтэй гэж Эрчим хүчний хуулиар тайлбарлаж болох юм байна. Захиран зарцуулах эрхээрээ Ашигт малтмалын хуулийн үйлчлэлд хөндлөнгөөс олролцож болно. Болж л байна.Тийм учраас би энэ тогтоолыг гаргахад болно гэж ойлгоод байна" гэжээ.
Засгийн газрын 235 дугаар тогтоолыг үндэслэн Могойн голын нүүрсний ордны лицензийг олгохоос татгалзсан Геологи уул уурхайн кадастрын албаны шийдвэрийг эсэргүүцэн иргэн Ц.Мөнххуяг нийслэлийн шүүхэд хандсан байна.
Нийслэлийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 105 тоот шийдвэрээр иргэн Ц.Мөнххуягийн нэхэмжлэлийг хангасан байна.
Иргэн Ц.Мөнххуяг Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Засгийн газар хууль тогтоодог газар биш. УИХ хууль тогтоодог. Засгийн газар нь хуулиа дээдлэн хэрэгжүүлэхгүй бол хууль ёсыг сахиулах биелүүлэх явьцад муугаар нөлөөлөх болно" гэв.
Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Засгийн газрын 235 дугаар тогтоол Ашигт малтмалын хуультай зөрчилдөөгүй. Хуулийн хугацааг Засгийн газар өөрчилсөн гэж үзэхгүй байгаа юм. Засгийн газрын тогтоолоор Ашигт малтмалын хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн хугацааг сунгах үндэслэл нь Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтууд юм" гэжээ.
ХЯНАВАЛ:
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн "Нүүрсний уурхайнуудын лицензийг шинэчлэн олгох тухай" 235 тоот тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсгийн ашигт малтмал ашиглах лицензийг гагцхүү Кадастрын албаны шийдвэрээр олгож байх тухай заалтууд, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 6 дугаар зүйлийн уг хуульд заасан хугацаанд лицензээ шинэчлэн бүртгүүлэх, лицензийн төлбөрөө төлөх, хэрвээ энэ хугацаанд шинэчлэн бүртгүүлэх өргөдлөө гаргаагүй, төлбөрөө төлөөгүй бол лиценз хүчингүй болох тухай заалтуудыг тус тус зөрчиж байгаа нь тогтоогдов.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 235 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн заалтуудыг тус тус зөрчиж байх тул энэ талаар гаргасан иргэн Ц.Мөнххуягийн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:
1.Монгол Улсын Засгийн 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 235 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 1-д буй "Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна" гэсэн заалтыг зөрчсөн.
2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хянан хэлэлцэж, хариу мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГА Л.БААСАН
ГИШҮҮД С.ЖАНЦАН
Д.ЧИЛХААЖАВ
Ж.БЯМБАЖАВ
Ч.ЭНХБААТАР
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* .shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
} */
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
/* section table td, section table th {
text-align: initial;
} */
/* table {
border-spacing: 0;
float: left;
border-collapse: collapse;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
1998 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Дугаар 04 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 1997 ОНЫ 12 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН
235 ДУГААР ТОГТООЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 45 ДУГААР ЗҮЙЛИЙН
ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ / Дүгнэлт/
Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг 1998 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13.00 цагт төрийн ордны 406 дугаар өрөөнд үйлдэв.
Цэцийн хуралдааныг Л.Баасан даргалж, гишүүдэд С.Жанцан, Д.Чилхаажав /илтгэгч/, Ж.Бямбажав, Ч.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулан хийв.
Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Ц.Мөнххуяг, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Д.Жаргалсайхан нар оролцов.
Иргэн Ц.Мөнххуяг Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Ашигт малтмалын тухай, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиуд хэрэгжих явцад Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны 235 тоот тогтоол гарсан нь дээр дурьдсан хуулиудыг ноцтой зөрчсөн байна. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "1997 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө олгогдсон хайгуулын буюу ашигт малтмал ашиглах хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор энэ хуульд заасны дагуу шинэчлэн бүртгэнэ" гэсэн заалтын дагуу аж ахуйн нэгжүүд 1997 оны 10 дугаар сарын 01-ний дотор лицензийн шинэчилсэн бүртгэл хийлгэх ёстой юм.
Засгийн газар "Нүүрсний уурхайнуудын лицензийг шинэчлэн олгох" тухай 235 дугаар тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн, 7, 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн заалтуудыг үндэслэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж байна.Ингэснээрээ Засгийн газрын 235 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн 45 дугаар зүйлийн заалтуудыг зөрчжээ" гэжээ.
Мөн иргэн Ц.Мөнххуяг Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбар өргөдөлдөө: "Эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлохдоо эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, захиран зарцуулах эрхтэй гэж заасан байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлд эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцийг тодорхойлж өгсөн байдаг. Эрчим хүчний хангамжийн Улсын аюулгүй нөөцөд үйлдвэрлэгч, хангагчид нийтлэг хэрэглэдэг тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгсэл, нүүрс, шингэн түлш зэрэг нөөц хадгалагдана гэж заажээ.
Энэхүү хуулийн заалтаар бол зөвхөн олборлосон нүүрс болон боловсруулсан шингэн түлш нь эрчим хүчний хангамжийн улсын аюулггүйн нөөцөд орох болон хадгалагдах тул нүүрсний орд газрыг нөөцөд авах үндэслэлгүй юм. Иймд Засгийн газрын 1997 оны 235 дугаар тогтоол нь хуулийн үндэслэлгүй, Монгол Улсын үндсэн хууль болон бусад хуулиудыг ноцтойгоор зөрчсөн байгаа тул хүчингүй болгоно гэдэгт найдаж байна" гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн тайлбартаа: "Тогтоол нь Эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7, 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн заалтуудыг үндэслэн гарсан. Эрчим хүчний нөөцөд олборлосон нөөц төдийгүй олборлоход бэлэн буй нүүрс орно гэдэг нь тодорхой байна.
Нүүрс нь удаан хугацаагаар хадгалах боломжгүй түргэн хугацаанд илчлэг чанараа алддаг тул удаан хугацаагаар нөөцлөн хадгалж болдоггүй. Өвлийн ачаалалтай улиралд эрчим хүчний нөөцгүй болох нь улс орны эдийн засаг, хүн амын амьдрах нөхцөлд ноцтой байдал үүсгэж болзошгүй байдлыг харгалзан Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм" гэжээ.
Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаан дээр Сангийн сайд П.Цагаан: "Эрчим хүчний хуульд ч, Ашигт малтмалын тухай хуульд ч ийм заалт байхгүй шүү дээ? Тэгвэл хуулиа өөрчилбөл яасан юм бэ? Хуулиас дээгүүр тогтоол гаргадаг хуучин арга руугаа эргэн орж байна... хууль биелүүлээгүйн төлөө Засгийн газар хуультай зөрчилдсөн тогтоол гаргахад хүчрч байна шүү дээ ... "гэжээ.
Мөн энэ хурал дээр хууль зүйн сайд Ж.Амарсанаа: "Лицензийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол лиценз нь хүчингүй болж байгаа юм. Лицензээ шинэчлээгүй, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол лиценз нь өөрөө автоматаар хүчингүй болчихоод байгаа зориуд байлгаад байгаа юмыг найруулаад, юмаа хураагаад цаашаа эвхээд, хашаан дотроо зөөгөөд байж болохгүй. Их Хурлаас Засгийн газрын хууль зөрчсөнийг хараад хэд хоногийн дараа энэ тогтоолыг хүчингүй болгоно шүү дээ" гэжээ.
Ерөнхий сайд М.Энхсайхан: " ... Хууль зөрчилдөхгүй, процедурын хувьд ингэх ёстой юм.Тэд мөнгөө төлж чадахгүй байна гээд уул нь та нар Засгийн газар дээр тэр мөнгийг нь төлүүлэх гээд орж ирэх ёстой байсан юм.Би бол зөрчсөн юм олж харахгүй байгаа юм. Хуулийг нь би өөрөө зөрчих вий гэж мөргүүлж харсан юм.Ганцхан болно гэсэн өгүүлбэр байгаа. Нүүрсний ордыг Засгийн газар захиран зарцуулах бүрэн эрх эдлэх эрхтэй гэж Эрчим хүчний хуулиар тайлбарлаж болох юм байна. Захиран зарцуулах эрхээрээ Ашигт малтмалын хуулийн үйлчлэлд хөндлөнгөөс олролцож болно. Болж л байна.Тийм учраас би энэ тогтоолыг гаргахад болно гэж ойлгоод байна" гэжээ.
Засгийн газрын 235 дугаар тогтоолыг үндэслэн Могойн голын нүүрсний ордны лицензийг олгохоос татгалзсан Геологи уул уурхайн кадастрын албаны шийдвэрийг эсэргүүцэн иргэн Ц.Мөнххуяг нийслэлийн шүүхэд хандсан байна.
Нийслэлийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 105 тоот шийдвэрээр иргэн Ц.Мөнххуягийн нэхэмжлэлийг хангасан байна.
Иргэн Ц.Мөнххуяг Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Засгийн газар хууль тогтоодог газар биш. УИХ хууль тогтоодог. Засгийн газар нь хуулиа дээдлэн хэрэгжүүлэхгүй бол хууль ёсыг сахиулах биелүүлэх явьцад муугаар нөлөөлөх болно" гэв.
Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Засгийн газрын 235 дугаар тогтоол Ашигт малтмалын хуультай зөрчилдөөгүй. Хуулийн хугацааг Засгийн газар өөрчилсөн гэж үзэхгүй байгаа юм. Засгийн газрын тогтоолоор Ашигт малтмалын хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн хугацааг сунгах үндэслэл нь Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтууд юм" гэжээ.
ХЯНАВАЛ:
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн "Нүүрсний уурхайнуудын лицензийг шинэчлэн олгох тухай" 235 тоот тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсгийн ашигт малтмал ашиглах лицензийг гагцхүү Кадастрын албаны шийдвэрээр олгож байх тухай заалтууд, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 6 дугаар зүйлийн уг хуульд заасан хугацаанд лицензээ шинэчлэн бүртгүүлэх, лицензийн төлбөрөө төлөх, хэрвээ энэ хугацаанд шинэчлэн бүртгүүлэх өргөдлөө гаргаагүй, төлбөрөө төлөөгүй бол лиценз хүчингүй болох тухай заалтуудыг тус тус зөрчиж байгаа нь тогтоогдов.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 235 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн заалтуудыг тус тус зөрчиж байх тул энэ талаар гаргасан иргэн Ц.Мөнххуягийн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:
1.Монгол Улсын Засгийн 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 235 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 1-д буй "Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна" гэсэн заалтыг зөрчсөн.
2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хянан хэлэлцэж, хариу мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГА Л.БААСАН
ГИШҮҮД С.ЖАНЦАН
Д.ЧИЛХААЖАВ
Ж.БЯМБАЖАВ
Ч.ЭНХБААТАР
Сонсох:
x
.shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
}
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Address: The National Legal Institute building, Lawyers’ Street 1, Baga Toiruu /15160/, 4th khoroo, Chingeltei district, Ulaanbaatar-46, Mongolia
Timetable: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 Lunch)
Tell: +(976)-11-315735
Fax: 315735
Email: info@legalinstitute.mn
Legislation Acts
The Constitution of Mongolia (1)
Laws of Mongolia (938)
International Treaties to which Mongolia is Party (699)
Decrees by The President (218)
Resolutions by The State Ikh Khural (2562)
Government Resolutions (5745)
Decisions by The Constitutional Court of Mongolia (334)
Resolutions by The State Supreme Court (259)
Decisions by The Heads of the bodies appointed by The Parliament (136)
Ministerial decrees (986)
Regulations by government agencies (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Organizations exercising state functions under contract or in accordance of law (3)
Resolutions by Self-governing bodies in province, The capital city (1206)
Orders by the Governors of the provinces, The capital city (85)
Councils, Committees and other collectives (576)
General Judge Council (9)
About Legalinfo
About us
Introduction
Regulations
Structure
PRIVACY POLICY
Help
© 2021 legalinfo.mn All rights reserved.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.