МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэ
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэлт /
Дугаар 10
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Н.Жанцан, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй хийв. Цэцийн дүгнэлтийг Төрийн ордон 1-ийн 251 тоот өрөөнд үйлдэв.
Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулав.
Хуралдаанд өргөдөл гаргагч Г.Ганболд, Д.Дашцэдэн, М.Амарсайхан нар, мөн Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугар, Р.Ринчинбазар нар оролцов.
1. Иргэн Г.Ганболд Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан нь 1996 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр захирамж гаргаж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан Жанлавын Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж Цэдэндэмбэрэлийн Баасанжавыг Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь:
"1/ Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т заасан "Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ..."
2/ Мөн зүйлийн 3-т "... дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна" гэжээ.
2. Иргэн Д.Дашцэдэн, М.Амарсайхан нар өргөдөлдөө: "Хурлын төлөөлөгчид ярилцаж тогтсоны дагуу хамгийн олон санал авсан Ж.Наранцацралт, П.Ганбаатар нарын нэрийг саналын хуудсанд бичиж ... энэ хоёрын аль илүү санал авсныг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж, ... тогтоол гаргаж, түүнийгээ олонхийн саналаар батлах ёстой байсан. Хуулийн тодорхой заалтыг зөрчсөн ийм процедур нь Нийслэлийн Засаг даргыг хууль зүйн үндэслэлгүй томилох шалтгаан болсныг хянан ... хэлэлцэж өгнө үү" гэжээ.
Иргэн Г.Ганболд Үндсэн хуулийн Цэцэд бичгээр өгсөн тайлбартаа: "Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т заасанчлан нийслэлийн Хурлаас нэр дэвшсэн хүнийг томилох ёстой болохоос Засаг даргаар нэр дэвшээгүй хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилох нь Үндсэн хуулийн зөрчил юм. Засаг даргаа орлох бүрэн эрхтэй Нийслэлийн Засаг даргын орлогч үйл ажиллагаагаа явуулж буй байтал үүрэг гүйцэтгэгч томилох ёсгүй.
Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т Засаг даргыг ... томилохоос үүрэг гүйцэтгэгч томилохгүй. Эндээс үзэхэд "үүрэг гүйцэтгэгч" нь Засаг даргын бүрэн эрхийг "бүрэн" хэмжээгээр хэрэгжүүлэх субъект болж чадахгүй байна" гэжээ.
М.Амарсайхан бичгээр тайлбар гаргахдаа: "Ж.Наранцацралт, П.Ганбаатар нарын нэрийг саналын хуудсанд дахин бичиж, санал хураалгаж, энэ хоёрын аль илүү олон санал авсан нь Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж ... хуралдаанаас тогтоол гаргаж, түүнийгээ олонхийн саналаар батлаад Ерөнхий сайдад өргөн барих байсан. ... Хурал ямар ч тогтоол, шийдвэр гаргаагүй" гэжээ.
Д.Дашцэдэн "Үүрэг гүйцэтгэгчийг тавих болсон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ... Нийслэлийн Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлэх учиртай" хэмээн бичгээр тайлбар гаргажээ.
Ерөнхий сайд М.Энхсайхан Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн тайлбартаа: "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны үйл ажиллагаа сунжирч, ... Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн үйл ажиллагаанд маргаан гарч, зогсонги байдалд орж, хугацаа алдсанаас ажил хохирох нөхцөл байдал үүсч байгааг анхааран үзэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдөгчөөс харьцангуй хамгийн олон санал авсан байдлыг үндэслэн Жанлавын Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм" гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож Г.Ганболд тайлбар гаргахдаа: "Баасанжав даргыг нэгэнт хавсран гүйцэтгэх боломжгүй албан тушаалд сонгогдсон учир түүнийг Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь буруугүй гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал олонхийн саналаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргаагүй. Зүй нь хэлэлцэж байгаа асуудлаар Хурал тогтоол гаргах ёстой. Тогтоол нь олонхийн саналаар батлагдсан байх ёстой. Ийм тогтоол гараагүй учир нэр дэвшээгүй гэж үзэж байна. Хуульд заасан журмын дагуу нэр дэвшигдэн санал болгоогүй хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь заалтад харшилж байна гэж үзэж байна" гэжээ.
Цэцийн хуралдаанд иргэн Дашцэдэн гаргасан тайлбартаа: "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаанаа дуусаагүй байхад процессыг тасалдуулан Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон. Учир нь тодорхой хүнийг нэр дэвшүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөгчдийн шийдвэр олонхийн саналаар батлагдсан, энэ тухай Ерөнхий сайдад санал болгосон байх ёстой атал тэдгээрийн аль нь ч хийгдээгүй. Үүнээс үзэхэд нэр дэвшүүлэх ажиллагаа хийгдээгүй гэх бүрэн үндэстэй юм."
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугар хуралдаанд оролцон тайлбарлахдаа: "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаас н.Наранцацралтыг Засаг даргад нэр дэвшүүлсэн гэж үзэж байна. Тогтоол гараагүй нь үнэн. Үүрэг гүйцэтгэгч бол Засаг даргатай адил бүрэн эрхтэй. Ийм учраас адилхан журмаар томилогдох ёстой. Ерөнхий сайдад н.Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргаар томилуулах албан ёсны санал ирээгүй.
Гэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүн бол Ж.Наранцацралт мөн тул түүнийг Ерөнхий сайд томилох нь буруугүй" гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Цэрэндэмбэрэлийн Баасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдсоны учир хавсран ажиллах боломжгүйг харгалзан түүнийг Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Ерөнхий сайд М.Энхсайханы үйл ажиллагаа Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн холбогдох хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Түүнчлэн өргөдөл гаргагч Г.Ганболд Ц.Баасанжавыг Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн тухай гомдлын шаардлагаа Цэцийн хуралдааны явцад татаж авлаа.
2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна.
3.Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан ёсоор нэр дэвшүүлж, санал болгоогүй Ж.Наранцацралтыг нийслэлийн Засаг даргын хууль ёсны орлогч ажил үүргээ гүйцэтгэсээр байхад нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр захирамж гарган томилсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль ёсоор нэр дэвшүүлж, санал болгоогүй байхад Ж.Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн "Засаг даргыг тухайн аймаг, нийслэлийн ... Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ... 4 жилийн хугацаагаар томилно" гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГА Г.СОВД
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
С.ЖАНЦАН
Д.ЧИЛХААЖАВ
Ж.БЯМБАЖАВ
-->
@media (max-width: 768px) {
.responsive_mobile {
padding: 0 15px !important;
}
}
.icon-s {
position: absolute;
left: -80px;
top: 23px;
}
p em {
float: none !important;
}
em {
width: 100%;
float: left;
}
.icon-s .fa {
width: 14px;
float: left;
position: relative;
left: 0px;
font-size: 10px;
color: #2196f3;
font-weight: bold;
}
.msg_head:hover {
cursor: pointer;
}
.msg_draft:hover{
cursor: pointer;
}
.print-zuil:hover {
cursor: pointer;
}
.print-zuil {
color: #2196f3 !important;
}
table th,
table td
{
padding: 5px;
}
/* .shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
} */
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
/* section table td, section table th {
text-align: initial;
} */
/* table {
border-spacing: 0;
float: left;
border-collapse: collapse;
} */
$('body').on('click', '.msg_head', function () {
var $this = $(this),
$parent = $this.closest('.tab-pane');
if ($this.hasClass('opened_head')) {
$this.removeClass('opened_head');
$this.addClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').hide();
} else {
$this.addClass('opened_head');
$this.removeClass('closed_head');
$parent.find('section[data-parentid="'+ $this.attr('id') +'"]').show();
}
});
Сонсох / Сонгосон утга сонсох
Word
Хэвлэх
Хуваалцах
Текст томруулах
A
A
A
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ /Дүгнэлт /
1996 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дугаар 10 Улаанбаатар хот
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Н.Жанцан, С.Жанцан, Д.Чилхаажав, Ж.Бямбажав /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй хийв. Цэцийн дүгнэлтийг Төрийн ордон 1-ийн 251 тоот өрөөнд үйлдэв.
Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулав.
Хуралдаанд өргөдөл гаргагч Г.Ганболд, Д.Дашцэдэн, М.Амарсайхан нар, мөн Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугар, Р.Ринчинбазар нар оролцов.
1. Иргэн Г.Ганболд Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан нь 1996 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр захирамж гаргаж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан Жанлавын Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж Цэдэндэмбэрэлийн Баасанжавыг Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь:
"1/ Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т заасан "Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ..."
2/ Мөн зүйлийн 3-т "... дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна" гэжээ.
2. Иргэн Д.Дашцэдэн, М.Амарсайхан нар өргөдөлдөө: "Хурлын төлөөлөгчид ярилцаж тогтсоны дагуу хамгийн олон санал авсан Ж.Наранцацралт, П.Ганбаатар нарын нэрийг саналын хуудсанд бичиж ... энэ хоёрын аль илүү санал авсныг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж, ... тогтоол гаргаж, түүнийгээ олонхийн саналаар батлах ёстой байсан. Хуулийн тодорхой заалтыг зөрчсөн ийм процедур нь Нийслэлийн Засаг даргыг хууль зүйн үндэслэлгүй томилох шалтгаан болсныг хянан ... хэлэлцэж өгнө үү" гэжээ.
Иргэн Г.Ганболд Үндсэн хуулийн Цэцэд бичгээр өгсөн тайлбартаа: "Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т заасанчлан нийслэлийн Хурлаас нэр дэвшсэн хүнийг томилох ёстой болохоос Засаг даргаар нэр дэвшээгүй хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилох нь Үндсэн хуулийн зөрчил юм. Засаг даргаа орлох бүрэн эрхтэй Нийслэлийн Засаг даргын орлогч үйл ажиллагаагаа явуулж буй байтал үүрэг гүйцэтгэгч томилох ёсгүй.
Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т Засаг даргыг ... томилохоос үүрэг гүйцэтгэгч томилохгүй. Эндээс үзэхэд "үүрэг гүйцэтгэгч" нь Засаг даргын бүрэн эрхийг "бүрэн" хэмжээгээр хэрэгжүүлэх субъект болж чадахгүй байна" гэжээ.
М.Амарсайхан бичгээр тайлбар гаргахдаа: "Ж.Наранцацралт, П.Ганбаатар нарын нэрийг саналын хуудсанд дахин бичиж, санал хураалгаж, энэ хоёрын аль илүү олон санал авсан нь Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж ... хуралдаанаас тогтоол гаргаж, түүнийгээ олонхийн саналаар батлаад Ерөнхий сайдад өргөн барих байсан. ... Хурал ямар ч тогтоол, шийдвэр гаргаагүй" гэжээ.
Д.Дашцэдэн "Үүрэг гүйцэтгэгчийг тавих болсон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ... Нийслэлийн Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлэх учиртай" хэмээн бичгээр тайлбар гаргажээ.
Ерөнхий сайд М.Энхсайхан Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн тайлбартаа: "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны үйл ажиллагаа сунжирч, ... Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн үйл ажиллагаанд маргаан гарч, зогсонги байдалд орж, хугацаа алдсанаас ажил хохирох нөхцөл байдал үүсч байгааг анхааран үзэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдөгчөөс харьцангуй хамгийн олон санал авсан байдлыг үндэслэн Жанлавын Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм" гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож Г.Ганболд тайлбар гаргахдаа: "Баасанжав даргыг нэгэнт хавсран гүйцэтгэх боломжгүй албан тушаалд сонгогдсон учир түүнийг Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь буруугүй гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал олонхийн саналаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргаагүй. Зүй нь хэлэлцэж байгаа асуудлаар Хурал тогтоол гаргах ёстой. Тогтоол нь олонхийн саналаар батлагдсан байх ёстой. Ийм тогтоол гараагүй учир нэр дэвшээгүй гэж үзэж байна. Хуульд заасан журмын дагуу нэр дэвшигдэн санал болгоогүй хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь заалтад харшилж байна гэж үзэж байна" гэжээ.
Цэцийн хуралдаанд иргэн Дашцэдэн гаргасан тайлбартаа: "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаанаа дуусаагүй байхад процессыг тасалдуулан Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон. Учир нь тодорхой хүнийг нэр дэвшүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөгчдийн шийдвэр олонхийн саналаар батлагдсан, энэ тухай Ерөнхий сайдад санал болгосон байх ёстой атал тэдгээрийн аль нь ч хийгдээгүй. Үүнээс үзэхэд нэр дэвшүүлэх ажиллагаа хийгдээгүй гэх бүрэн үндэстэй юм."
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сугар хуралдаанд оролцон тайлбарлахдаа: "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаас н.Наранцацралтыг Засаг даргад нэр дэвшүүлсэн гэж үзэж байна. Тогтоол гараагүй нь үнэн. Үүрэг гүйцэтгэгч бол Засаг даргатай адил бүрэн эрхтэй. Ийм учраас адилхан журмаар томилогдох ёстой. Ерөнхий сайдад н.Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргаар томилуулах албан ёсны санал ирээгүй.
Гэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүн бол Ж.Наранцацралт мөн тул түүнийг Ерөнхий сайд томилох нь буруугүй" гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Цэрэндэмбэрэлийн Баасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдсоны учир хавсран ажиллах боломжгүйг харгалзан түүнийг Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн Ерөнхий сайд М.Энхсайханы үйл ажиллагаа Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн холбогдох хэсгийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Түүнчлэн өргөдөл гаргагч Г.Ганболд Ц.Баасанжавыг Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн тухай гомдлын шаардлагаа Цэцийн хуралдааны явцад татаж авлаа.
2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байна.
3.Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан ёсоор нэр дэвшүүлж, санал болгоогүй Ж.Наранцацралтыг нийслэлийн Засаг даргын хууль ёсны орлогч ажил үүргээ гүйцэтгэсээр байхад нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр захирамж гарган томилсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль ёсоор нэр дэвшүүлж, санал болгоогүй байхад Ж.Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаар захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн "Засаг даргыг тухайн аймаг, нийслэлийн ... Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ... 4 жилийн хугацаагаар томилно" гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГА Г.СОВД
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
С.ЖАНЦАН
Д.ЧИЛХААЖАВ
Ж.БЯМБАЖАВ
Сонсох:
x
.shine-huuli-body table {
table-layout: initial !important;
overflow: auto;
width: initial !important;
display: block;
}
.nomigration p {
width: 100% !important;
float: left !important;
}
.coall span {
width: 32px;
height: 32px;
text-decoration: none;
display: inline-block;
background: transparent url('assets/custom/img/icon_collapseall.png') no-repeat center center;
}
.exall span {
background: transparent url('assets/custom/img/icon_expandall.png') no-repeat center center;
}
var lawlistcon = [];
$.fn.slideFadeToggle = function(speed, easing, callback) {
return this.animate({
opacity : "toggle",
height : "toggle"
}, speed, easing, callback);
};
$(function() {
$("div.msg_head").click(function() {
var $this = $(this),
$mainSelector = $this.closest('.main-container'),
$dataId = $this.attr('id');
$mainSelector.find('[data-parentid="'+ $dataId +'"]').toggle();
});
});
$(".coall").click(function () {
var $this = $(this);
$this.toggleClass("exall");
$this.closest(".tab-pane").find(".msg_head").toggleClass("closed_head");
$this.closest(".tab-pane").find('.msg_body').slideFadeToggle(400);
if ($this.closest(".tab-pane").find('div.msg_head').length > 0) {
$("div.msg_head").trigger('click');
}
})
.huchingui-huuli .main-huuliin-content::after {
content: '' !important;
background: none;
}
.huchingui-huuli .law_content {
background-image: url('assets/custom/legal/image/cons/inactive.png') !important;
}
.huchingui-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/inactive.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.hassan-huuli .law_content > .maincontenter {
background-image: linear-gradient(rgba(255,255,255,0), rgba(255,255,255,0)), url(assets/custom/img/ico/hassan.png);
background-repeat: no-repeat;
background-position: right;
background-position-y: top;
background-size: 150px;
}
.printpage {
float: right;
}
/* .huchingui-huuli .law_content::after {
content: '' !important;
height: 60%;
width: 40px;
background: rgba(255, 0, 0, 0.1);
transform: rotate(147deg);
position: absolute;
top: -127px;
right: 54px;
} */
Address: The National Legal Institute building, Lawyers’ Street 1, Baga Toiruu /15160/, 4th khoroo, Chingeltei district, Ulaanbaatar-46, Mongolia
Timetable: 8:30 – 17:30 (12:30 – 13:30 Lunch)
Tell: +(976)-11-315735
Fax: 315735
Email: info@legalinstitute.mn
Legislation Acts
The Constitution of Mongolia (1)
Laws of Mongolia (938)
International Treaties to which Mongolia is Party (699)
Decrees by The President (218)
Resolutions by The State Ikh Khural (2562)
Government Resolutions (5745)
Decisions by The Constitutional Court of Mongolia (334)
Resolutions by The State Supreme Court (259)
Decisions by The Heads of the bodies appointed by The Parliament (136)
Ministerial decrees (986)
Regulations by government agencies (215)
Хууль, хяналтын байгууллага (6)
Organizations exercising state functions under contract or in accordance of law (3)
Resolutions by Self-governing bodies in province, The capital city (1206)
Orders by the Governors of the provinces, The capital city (85)
Councils, Committees and other collectives (576)
General Judge Council (9)
About Legalinfo
About us
Introduction
Regulations
Structure
PRIVACY POLICY
Help
© 2021 legalinfo.mn All rights reserved.
Developed by
Back to Top
-->
Өнөөдөр дахиж харахгүй
Хаах
Таны санал хүсэлт
Санал хүсэлт
Хүсэлтийн төрөл
Сонгох -->
Эрх зүйн актын тодруулга /хариу авах тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Бусад асуудал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Системтэй холбоотой алдаа, санал /хариу авахын тулд та и-мэйл хаягаа үлдээнэ үү/
Имэйл
URL хаяг
Гарчиг
Таны санал хүсэлт
Баталгаажуулах
Болих
Илгээх
/*function addLink() {
var bodyElement = document.getElementsByTagName('body')[0];
var selection;
selection = window.getSelection();
var selectiontxt = selection.toString();
var pageLink = " Дэлгэрэнгүй мэдээллийг: front.legalinfo.mn © Legalinfo";
var copytext = selection + pageLink;
var attachDiv = document.createElement('div');
attachDiv.style.position='absolute';
attachDiv.style.left='-99999px';
bodyElement.appendChild(attachDiv);
attachDiv.innerHTML = copytext;
selection.selectAllChildren(attachDiv);
window.setTimeout(function() {
bodyElement.removeChild(attachDiv);
},0);
}
document.oncopy = addLink;*/
var sysLangCode = 'mn';
$(document).ready(function () {
element = $(document.body);
var $el = $('input[data-inputmask-regex]', element);
var len = $el.length, i = 0;
for (i; i
window.dataLayer = window.dataLayer || [];
function gtag(){dataLayer.push(arguments);}
gtag('js', new Date());
// gtag('config', 'G-G5W8CL4RJH');
gtag('config', 'G-6QYBXYBZNP');
Энэ хуулийн бүрэн эх одоогоор санд ороогүй байна.